АЛТАН ГУРВАЛЖИH

Алтан гурвалжин дотор 1,5 сая хүн амьдарвал үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ? Монгол мал олонтой юм чинь махны хувьд болно гэхсэнж. Гэтэл нүүдлийн мал аж ахуйн сүүгээр энэ их хүнийг хангана гэж үгүй. Иймээс эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй. Хүнсний ногоо мөн Дэвшилийн маягтай өндөр тенологитой байх шаардлагатай. Нэгэнт төвлөрсөн том зах зээл буй болоодохвол үүнээ дагаад эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжиж л таарна. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд энэ гурвалжингийн газрыг хувьчлах, үгүйдээ газрын төлөөс бий болгох хэрэг гарна. Алтан гурвалжинг шууд өгөөж тааруутай нүүдлийн мал аж ахутай холилдуулахгүйн тулд тусдаа татварын хууль үйлчлэх ёстой. Тэртэй тэргүй нүүдлийн мал аж ахуйд зориулагдсан хангалттай их бэлчээр байсаар байтал энэ багашаар газар нутгийг илүү үр өгөөжтэй үйлдвэрлэлийн төв болгоход хэн ч хохирохгүй.

Баабар

43,119·20 мин уншина
+0
Б

Сэтгэгдэл (0)