УРВАГЧ /2/

Би бага залуу наснаасаа эхэлж Монгол улс яагаад сул дорой болов, яагаад хаангүй, төргүй 200 жил болов, яагаад коммунизмын дарангуйлалд оров, яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэдгийг түүх, нийгэм улс төр зэрэг олон талаас нь судалсан. Энэ талаар олон удаа нийтлэл бичсэн. Монголчууд ийм хүнд байдалд хүрсэн нь олон шалтгаанаас болсон боловч нэг том шалтгаанаас болжээ гэсэн дүгнэлт хийв. Энэ бол Монгол улс урвагч нарын балгаас болж монгол төрөөсөө хагацаж сул дорой болжээ гэсэн дүгнэлт юм. Урвагч гэдэг үгийн эсрэг эерэг үг бол Эх оронч юм. Урвагч нараас болж монгол төрөө алдаад зогсоогүй, монгол эх орончдоо алджээ. Урвагчдаас болж унаган монгол газар нутаг, хүн ардаа үлэмж их хэмжээгээр алджээ. Монголчууд адаг сүүлдээ урвагчдыг баатар болгож эх орончдыг дайсан болгосон эмгэнэлт түүх ч байна. Учир иймд би “1.Ойрдын урвагч ноёд. 2. Халхын урвагч ноёд. 3. Улаантны урвагчид” гэсэн гурван хэсэгтэй “Урвагч” хэмээх энэхүү нийтлэлийг монголын түүхийг үнэн зөв болгох зорилгоор бичлээ.

Сүхбаатар

2,198·16 мин уншина
+0
С

Сэтгэгдэл (0)