Нийгэм, улс төр 8,236 нийтлэл байна

Би яагаад амьдарч явсан нийгмээ шүүмжилдэг төгцөг вэ?

Намайг амьдарч явсан социализмээ дандаа муулдаг өөдгүй төгцөг гэж интернетээр харааж зүхдэг сэтгэгдэл бичигч бий. Хүмүүсийн дургүй хүргээд буй бол бичихээ больдог ч юм билүү гэж сүүлийн үед эргэлздэг боллоо. Өөрт хамаагүй мэт, улсын эрх ашгийн талаар сэтгэл зовж, дуугарч байх хүмүүжлийг хорин хэдхэн насанд минь надад орос багш нар олгосон юм.
#нийгэм #нийтлэл

Айсуй

Тэр айсуй...Дийлдэшгүй санагдсан, нуршгүй бодогдсон бүгдийг хага яран юу цухалзнам билээ? Нэг л өглөө сэрэхэд наашлан айсуй баяр жаргалын совин татна. Аль эртийн мартагдсан мөрөөдөл өнгөрсөн шинэ биелээд босгон цаана гэрэвшин зогсох шиг. Аль эсвэл хэзээ ч ирэхгүйдээ гэж бодсон нэгэн үүдийг минь тогшин алдан зүрхшээх ч шиг. Тэр айсуй. Энэ бол хавар.
#нийгэм #нийтлэл

Т.Аятунгаа ба тээгч эх

2006 онд Ш.Алтантуяа гэгч монгол эмэгтэй Малайзад хэрцгийгээр алагдсан. Хоёр балчир хүүхэдтэй энэ эмэгтэйг Малайзын тусгай албаны хоёр ажилтан хутгалж, буудаж, дараа нь дэлбэлсэн байдаг.
#нийгэм #нийтлэл

Намын хөтөлбөр

Аль ч намын мөрийн хөтөлбөр гэж нэг л их урт юм байх. Уншихад залхуутай, уншуургүй юм. Тэгхээр би гишүүдийн хийж буй үйлдэлээс мөрийн хөтөлбөрийг нь ойлгосон нь дээр гэж боддог. Би бас буруу бодож байж болно. Засаад явчихна биз миний л бодол шүү. Ингээд эхний ээлжинд манай нэгэн намын мөрийн хөтөлбөр иймэрхүү юм байдаг болуу гэж таагаад байгаа.
#улстөр #нийтлэл

Хэнийг ажилд авах вэ?

2012 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төр, төрийн байгууллагын халаа сэлгээ дээрээсээ доош тас­ралтгүй үргэлжилж байгаа тухай үйл явдал бол тусдаа сэдэв.
#нийгэм #нийтлэл

Нохой хорь оо!!!

Тамхины хуультай болоод авлаа. Тамхи хортой. Татдаг хүндээ байтугай хажуудахдаа хортой. Бүр илүү хортой гэж байгаа. Тамхи бас аюултай. Тамхинаас болж өч төчнөөн түймэр гарч байсан биз. Тамхи сүйтгэлтэй. 40 жил татахад гайгүй япон жип утаа болгочихдог биз. Энэ мэтчилэн хор холбогдолыг нь жагсаавал Бум Эрдэнэ туульсаас урт болох буйзаа.
#нийгэм #нийтлэл

МАХН МАН-тай нийлвэл их далайд уусах шалбааг адил

Манайх, танайхдаа тулж нэрээ булаацалдаж, хоёр тийш харсан МАН, МАХН хоёр нэгдэх, эвсэх тухай улс төр их явж байна. Энэ хоёр намын өнөөдрийн энэ найрсаг байдал аль аль талдаа алдаатай, богино зайны мулгуу улс төр шиг санагдах юм. Гэлээ гээд нам байтуйгай нь салж нийлдэг болсон хойно энэ яриа нэг их шинэ содон гайхаж мэгдэхээр зүйл байсангүй.
#улстөр #нийтлэл

Энхтүвшин, Энхбаярыг эзгүйчилж …

Улс төрийн намуудын удирдагчдын явуулга, бодлого ердөө л хувь хүний шинж чанартай адилхан харагдаад байх юм. Тэр нь аливаа сонгууль хаяанд ирхэд юмуу, албан тушаалд өрсөлдөхөд бүүр ч тод илрэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлнэ. Мэдээж өнөөдөр улс төрийн намуудыг хэн удирдаж байна тэр хүн л ”Ерөнхийлөгч” болохоор хүч, авьяасаа үзнэ гэсэн үг. МАХН-ын хувьд бол эмгэнэлтэй л дээ.
#улстөр #нийтлэл

СОЛБИЦОЛ: Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав

Түүнийг “аялгуутай хүн” гэлцдэг. Хийсэн, бүтээснээрээ хэлэгдэж, хэлцэгдэж явах гэдэг тэр бүр хэн хүнд оногддоггүй тавилан байж болох. Гэвч түүнд сэтгэл буй. Үзэл бодол, эргэцүүлэл, шаналал тайтгарал, бухимдал ч бий. Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй.
#нийгэм #нийтлэл

Д.Арвин: Би Баянзүрхээс гурван удаа нэр дэвшинэ гэдгээ амлачихъя

“Шонхор суваг” телевизээр нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин УИХ-ын гишүүн Д.Арвингийн яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
#улстөр #нийтлэл

“Барайсан” хийгээд Брайсон

Хэдэн жилийн өмнө болсон явдал. Хотын захын дүүргийн нэгэн сургуульд хэдэн комьпютер гардуулах юм болов. Шинэ сонин техникийг сониучирхсан багачууд хошуурч, таних мэдэх хүсэл бадарч, энд тэнд нь ямар нэг товх ч болов дараад үзэх хорхой ассан хүүхдүүд биднийг бүчин авлаа. Захиралаа харсан хүүхдүүд эрх биш биеэ барин алсаас харна.
#нийгэм #нийтлэл

Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын үр нөлөө улам хүчтэй болсоор байна. Өдөр бүрийн хамгийн эхний эрэлтэт, амин чухал хэрэгцээ мэдээлэл. Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр хэдхэн хоногийн дараа тохионо.
#нийгэм #нийтлэл

Жанжин Сүхбаатар баривчлагдав

Улаан хувьсгалд хяргуулсан бүхэн ардчилалын урин сэрхрээнд хаврын цэцэг лугаа сэргэлээ. Тэр ч бүү хэл жанжин Сүх минь хүртэл амилан боссон гээд бодчих!Их жанжин маань эхлээд Сүх-Эрдэнийд хэдэн өдөр телевиз үзэж, шар сонин баахан уншжээ. Дараа нь ”Ардын хувьсгалын түүх”-тэй товч танилцаад тэр бээр бүр мангуурч орхилоо.
#улстөр #нийтлэл

Хайран сайхан анд минь...

Анд минь, найз минь... Сэтгэл гунигаа даахгүй энэлэн гашуудаж байна. Сэтгүүл зүйн ертөнц тэр чигээрээ чиний минь араас уйлан гашуудаж байна. Цэл залуухан эрүүл саруул хөрөг зураг чинь эмгэнэлийн гашуудалт мэдээнд даанч нэг зохихгүй байна. Сэтгүүл зүйн хүнд, хэцүү адармаатай ертөнцөд хамтдаа зүтгэж , нэг зорилготой, нэг хүсэл эрмэлзэлтэй хамтдаа инээлдэж, хамтдаа гуниж явсан анд минь...
#нийгэм #нийтлэл

Хууль зүйн сайд АНУ-д ямар мэдэгдэл хийчихэв ээ?

Хууль зүйн сайд Х.Тэмүү­жин АНУ-д ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзалт хийжээ. Улс орны чухал чухал нууц мэдээллүүдтэй харьцдаг, хууль хүчний байгууллагуу­дын ил далд бүхий л үйл ажил­лагаануудыг мэдэж байдаг нөлөө бүхий албан тушаалтны энгийн иргэдэд хийсэн мэдээ­лэл гэхэд хэт задгай гэмээр уг уулзалт багагүй анхаарал татаж байна.
#улстөр #нийтлэл

Сайн явахыг чинь харна аа!

Хэзээнээс бид “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол”, “Адгийн зарга арав хоногтой” гэж ярьдаг болсныг хэн ч мэдэхгүй. Гэмт хэргийн хэргийн илрүүлэлт, нотолгоог цуглуулахад дээрх “цэцэн” үгс саад болдгийг хуулийнхан харин сайн мэднэ. Хэргийг нотлоход манай хуулийнхны барьдаг гол арга нь байцаалт. Сэжигтэн, яллагдагчийн гэм бурууг тогтоож, нотлохдоо гол эх сурвалжаа хохирогч, гэрчийн мэдүүлгээс олж авдаг гэсэн үг л дээ.
#нийгэм #нийтлэл

Ном ярьж өгөх үү?

Жоорж Орвэл “Амьтны ферм” 1945 онд анх хэвлэгдсэн.Монголд анх 1992 онд Чулуундоржийн орчуулгаар “Эзнээ сольсон нь” нэртэй гарсан. Дараа нь “Амьтны ферм” нэрээр тусдаа хоёр өөр орчуулгаар хэвлэгдсэн.
#нийгэм #нийтлэл

Цаагүй цаатан байх уу?

С.Лхагвагийн зочид буудал Цагааннуур сумын нэрийг тахална. Цаатан иргэдийн Соёлын төв нэрээр баригдаж 1960 онд ашиглалт орсон энэ дүнзэн байшин нэг хэсэг орон нутгийн музей байсан аж. Буудлын эзэн С.Лхагва бидний гурван эрийг угтаж аваад нэгийг нь ховсдож тайгын хүүхэнд авч өгнө гэлээ.
#нийгэм #нийтлэл

Цаадахын цаана

Энэ хорвоогийн аяг ааш бол хүний өөрийнх нь л ааш авир байдаг байна. Хүн энэндээ төөрөлдсөнөө мэдэхгүй хорвоогийн хэцүүг гайхаж, хорвоо гэх эзэн биегүй ойлголттой “хэрэлдэж” амьдардаг. Тэрнээсээ болоод өөрийгөө хорвоотой л үзээд байна гэж төөрдөг. Угтаа бол өөртэйгөө л үзэлцэж яваагаа ихэнхи нь мэддэггүй.
#нийгэм #нийтлэл

Янжуур тамхийг татъя аа гэвэл...

Хэдхэн хоногийн дараа над мэтийн архаг тамхичдад бохирлох газар олдохгүй болно. Нэгэнт л хууль бол хууль хэрэгжиж л таараа. Монголд битгий хэл дэлхийд тамхичдын орон зай хумигджээ. Арваадхан жилийн өмнө хаа л бол хаа тамхичдын утаа, нус цэрэнд заваарсан Хятадын хотуудад хүртэл тамхины хууль үйлчилж цэмцийгээд явчихлаа. Гэвч ...
#нийгэм #нийтлэл

Төр албан тушаалын арилжаа явагддаг хамгийн том бирж болжээ

Шударга ёс бол баялаг юм гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч надад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Тиймээ энэ үнэн. Шударга ёс бол яах аргагүй баялаг. Тэр өөрөө энэ үзлийн хамгийн том тээгч.Энэ дүгнэлттэй бол мэтэлцээд байх хүн байхгүй биз. Нөгөө талдаа түүний нам бас өөрсдийгөө ингэж үздэг.
#улстөр #нийтлэл

Суллагдагсад сул сууна уу

Суллагдагсад сул сууна уу
#нийгэм #нийтлэл

Спортын халамж

Олимп, Дэлхийгээс медаль авсан тамирчиддаа сар бүр мөнгө өгөхөөр болов. Тэд эх орныхоо төлөө насаараа явчихаад олигтой амьдарсангүй гэсэн тайлбартай. Медаль аваагүйнууд нь эх орныхоо төлөө яваагүй болж тараах нь. Амжилт гаргасан нь сайхан амьдрахад буруудаад байх зүйл байхгүй ч, амжилт нь ганцхан тамирчний ид үетэй холбоотой.
#нийгэм #нийтлэл

М.Энхсайхан хэлсэндээ хүрэх нь

“МТЗ” компанийн захир­лын ажлаа өгсний дараа М.Энхсай­хан “буруу гарын хүмүүстэй буруу аргаар нь тэмцэхээс өөр замгүй” гэж ярилцлага өгчээ. Онож нэр­лээгүй ч, М.Энхсай­ханы онил­сон “буруу гар”-ын хү­мүүс бол сайд Х.Баттулга, А.Ган­сүх нар гэдэг нь ярилц­лагаас нь тодорхой хараг­дана. М.Энх­сай­хан эхний цохилтоо зар­лалаа.
#улстөр #нийтлэл

Ц.Жадамбаа: Албан тушаалаа өгөх иргэний зориг надад бий

”Шонхор суваг” телевизээр даваа гараг бүрийн 21.00 цагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор энэ удаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба уригджээ.
#нийгэм #нийтлэл

Сайн мэдээ

Сонгуулийн өмнө хоёр тасарч манангаа хадаасан МАН, МАХН хоёрыг тойрсон битүүлж байна, шинэлж байна гэх мэт марзан мэдээллээс өөр нүд хужирлах юмгүй суух зуур Прокурорын газраас нэгэн сайхан мэдээ цацаж сэтгэл баясгав. Сайхан мэдээ саарынхаа бараанд дарагдаад сонсогдох нь ховордсон энэ үед үнэхээр олзуурхууштай явдал юм.
#нийгэм #нийтлэл

МАН-ын босогчид юу тээж явна вэ

УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Р.Раш, Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэсэг нөхөд “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-г байгуулжээ. Тэд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт хандан долоон зүйл бүхий уриалга хүргүүлээд байна.
#улстөр #нийтлэл

Тэнэг байх эрх чөлөө хайрла....

Агаар дутагдаад дотор бачимдаад байх боллоо.... Цээж тэнийтэл гүнзгий амьсгаа авъя гэхээр нүүрсний угаар уушгинд орж ирээд хахаж цацаад сүйд. Харин тамхи бол өөр. Адилхан утаа боловч тамхиных нь утааг өөрөө хүссэн болохоор амталж ирээд залгина. Аль аагтай хурцыг нь олж татна.
#нийгэм #нийтлэл

Бөх ба наадам тойрсон яриа

Монгол ардууд цагаан сарын бөхөө ногоон сарын наадам хүртэл ярьдаг шинэ уламжлалтай болсон. Гэхдээ сүүл үеийнхэн бөх ярихаа улам больсоор л байна. Монгол үндэсний ёс заншил, уламжлал хангалттай сэргээд хэтрэх шахаж байгаа тул одоо энэхүү үндэсний спор­тыг ил далд дэмжих шаард­ла­гагүй болсонтой ч хол­боо­той байх.
#нийгэм #нийтлэл

Бадамжунай багшийн зүрхэн тарни

“Гэгээрсэн мэргэдийн цадиг түүх бол жирийн нэг түүх биш. Энэ бол үгээр илэрхийлж, үзгээр зуршгүй үнэмлэхүй чанадыг заасан ёгт дохио юм. Сар луу заасан хуруутай адил. Хурууг биш, хурууны заасан зүг рүү харж бай!” гэж хорьдугаар зууны Энэтхэгийн их мистик Ошо хэлсэн байдаг.
#нийгэм #нийтлэл