Мөнөөхөн би Эрдэнэт хотод лекцлэх ажлаар яваад ирлээ. Хоёр ч газар лекц уншиж, Эрдэнэтийн сэтгүүлчидтэй уулзалт зохиож, Эрдэнэтийн хэд хэдэн ТВ-д ярилцлага өглөө. Мэдээж миний ярих унших сэдэв: олон улсын харилцаа, дэлхийн ертөнцийн хөгжлийн хандлага, Монголын гадаад орчин, Арабын хувьсгал, лалын геополитик гэх мэтээс халихгүй.
#нийгэм
#нийтлэл