Миний бодлоор хэрэв хүн Монгол эх орондоо амьдарч байвал монголынхоо уламжлалт эрүүл хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Монгол цагаан идээ, ааруул, аарц, элгэн тараг, хөөрүүлсэн халуун сүү, шинэ бяслаг, айраг, гүүний саам, ингэний хоормог, ээзгий, хонь, үхэр, адууны шинэ мах, борцоо тохируулан тааруулж хэрэглээд байвал үүнээс илүү амин дэмтэй, ашигтай хүнс гэж хаана ч байхгүй билээ. Монгол эх орон минь хамгийн сайхан байгальтай тул хүмүүс энэ сайхан байгалийн дунд явган аялж рашаан усыг нь ууж байх хэрэгтэй.