Байхгүй байна гэдэг хоёр үгийг Монгол хэл сурч байгаа гадныхан гайхдаг. Гайхах ч аргагүй. Байгаа юм уу? Байхгүй юм уу? Уг нь байгаа ч одоогоор алга байна гэсэн санаа гэдгийг ямар ч Монгол хүн ойлгоно л доо. Гэтэл бид яг энэ ухагдахуунаар их олон зүйлийг ойлгоод байх шиг. Бурханы тухай одоо ярья. Бурхан гэж байгаа юм уу гээд бодвол “байхгүй байна” гэдэг шиг юм болж явчихна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Юу ч болж байсан малийтлаа инээгээд сууж байдаг бодь хүмүүс байдаг. Өөрт нь хийгээд бусдад ч амар. Ийм хүмүүсийг буянтай хүн амар хүн дээ гэцгээдэг. Гэтэл өчүүхэн зүйл болсон ч сүгсэлзэж хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс маш олон. Ялангуяа манайхан ийм зантай.
#нийгэм
#нийтлэл
Нэг хэсэг үзмэрчдийн тухай “Зөн билгийн тулаан” гэх нэвтрүүлэг маш их үзэгчтэй байлаа. Манайхан ч дууриаж хийж үзсэн ч нэг л явж өгсөнгүй. Тийм нэвтрүүлгүүд ёстой л хоёр худлын завсар нэг үнэнийг хавчуулж хийдэг аргыг сайн мэдэхгүй болоод манай нэвтрүүлгүүд урагшилсангүй ч оросын үзмэрчид манайд ирж мөнгө хийдэг болоод удлаа.
#нийгэм
#нийтлэл
Хэдэн жилийн өмнө Баабартай төв шууданд таарлаа. Тэр үед би номоо хэвлүүлэх санаатай явсан болохоор хэдийг хэвлүүлэх вэ гэж асуулаа. Баабар санаа алдаад, “Манайд ном уншдаг хүн байхгүй болоод удаж байгаа шүү дээ. Энэ хавийнхан л уншина. Гурван зуу зарагдвал сайн гүйлгээтэй гэдэг юм. Чи яахав 500-г гаргаад үзэх юм уу” гэж билээ.
#нийгэм
#нийтлэл
Бид сэтгэл зүйн хоосролоос айж ,маргааш үгээгүй хоосон болохоос айж , долларын ханш өсөхөөсайж, нүүрс, цэсний үнэ унахаас айж, өвчин тусаад эмчлэх мөнгөгүй тарчилахаас айж, авилгагаар баяжсан нь илэрэхээс айж …ер нь л бүгд ирээдүйгээсээ айж амьдарч байна.
#нийгэм
#нийтлэл