Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
#нийгэм
#нийтлэл
Манай нэрт драматур Д.Намдаг агсан маш үгэнд дуртай хүн байсан тухай түүний гарын шавь Ш.Гүрбазар ихэд ярьдаг билээ. Намдаг гуай гадуур уншигдаад шуугиад байгаа номыг уншсан хүнээр нь эхлээд яриулдаг байжээ. Ном уншсан хүн хэрвээ сайтар ойлгосон бол бусдад ярихдаа гол зүйлийг нь хэлж чаддаг. Тэгж яриулсны дараа нарийвчлан ойлгохоор тухайлан сонгож унших бас их сайн арга гэж би боддог.
#нийгэм
#нийтлэл
Анх бясалгалд сууж мэдрэхээс өмнө би бясалгалыг авгайчууд л суугаад байдаг ёогорхуу дасгал юм гэж бодож явжээ. Харин энэ випасяна бясалгатай тохиолдлоор юм шиг ч хирнээ урдын буянаар учраад их өөрчлөгдсөн болохоор энэ талаараа бага сага юм энд тэнд дуугарч л явдаг ч нэг их гүнзгий сайтар ухаж бичсэн зүйл бараг байхгүй.
#нийгэм
#нийтлэл
Хонгконгод хийгдсэн “Хубилай хаан” хэмээх 50 ангит киног алгасалгүй үзээд барж байна. Хасбагана хэмээх өвөрлөгч хүний зохиолоор бараг 98 хувь Хятад хүмүүс тоглож, найруулж хийсэн энэ киног харж суухдаа мөнөөх л өөнтөгч зангаараа өө хайж суусан ч тийм ч ихээр түүхийг гуйвуулан өөрчлөөгүй санагдлаа.
#нийгэм
#нийтлэл
Саяхан миний найз, Бельгийн вант улсын гэрэл зурагчин Яан Локус ирж зураг авч миний бие дагалдан явж тусаллаа. Тэрээр өмнө нь Монголд хэд хэд ирсэн бөгөөд манай орон ямар хурдтай өөрчлөгдсөнийг ихэд гайхна. Нэг орой тэрээр сэхээтэн голдуу, бас чинээлэг болж эхэлж байгаа айлын гэрт болсон цайллагад очиж ирээд надад ярихдаа
#нийгэм
#нийтлэл