Удаах ээлжинд малчдын бэлчээрээ харамлах төрөлхи зөн дээр дөрөөлөөд Монгол улсын төрийг сульдуулах, засаг захиргааны нэгжүүдийг төв засгийн газрын шийдвэрт үл захирагдах ханлигууд болгон салгах алхмууд хийгдлээ
-Манай сумын нутаг дэвсгэрт Засгийн газрын шийдвэрээр байгуулж байгаа УЦС-ын байгууламжийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг хөрш БНХАУ-ын төрд хандан гаргана гэдэг бол хэр баргийн автономиос ч давсан эрх мэдэл биз дээ, бодвоос. Жишээлэхэд, Орос юм уу Хятадын аль нэг автономийн тэргүүн гадаад руу ийм юм захиа бичвэл юу болохыг төсөөлөх ч аймаар.
Авьяаслаг зохиолч агсан Сорогдогийн Жаргалсайхан бага залуу насны анд нарын маань нэгэн байлаа.
#нийгэм
#нийтлэл
Адал явдалт хууч зохиолын зохиомж ч өвөрмөц. Жинхэнээсээ, гал тойрон суугаад хөөрөлдөх хачин сонин хуучийг амьсгаа даран чагнах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хууч дотроос хууч төрж учир замбараагүй салбарлан одох мэт боловч өөр хоорондоо салшгүй холбоотойгоор эргэн нийлэх “шоорт стори”-нугуудын комбинаци.
Хээрийн хойморт, ойн чөлөөнд түүдэг гал тойрон суугаад “юм юм үзсэн” гэх нэгнийхээ яриаг айдас, бахдал дүүрэн шимтэхэд эргэн тойрны мод бут хүртэл дуугаа хураан чагнах мэт болдог доо. Том хадны арын харанхуй сүүдэр, моддын цаана ч элдэв хий юмс нуугдаад: өөрийгөө мэдэгдэхгүйг хичээн, хууч түүх сонсонгоо: хааяа гэнэ алдаж хүний сонорт өртөөд алдрахыг мэдрэх мэтээр энэ номыг уншина, та.
Хэдэн жилийн өмнөхөн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал түймэр рүү амь өрсөн ороод олон хүний амь аварчээ.
#нийгэм
#нийтлэл
Монголчууд сүүлийн 300-аад жил хос шинэ жил, тэмдэглэсээр иржээ. Чин гүрний вассаль байсан Гадаад монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ. Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод 11 сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь монгол даяараа сурталчилдаг байсантай агаар нэг зүйл.
Миний үеийнхэн хөрөнгө чинээг үзэн ядаж өссөн. Марти Ларнигийн романд “...Финийн бүх хүүхдийг завхуул болгож дуусгадаг улсын томоохон байгууллага болох ардын сургуулийг дүүргээд...” гэж гардаг даа.
#нийгэм
#нийтлэл