Гэхдээ тэд шатдаг хийг аанай л тусгаар тогтнолын эсрэг утгаар сурталддаг. Монголоор дамжин Хятад хүрэх замдаа Улаанбаатарыг 100 хувь хангаад (Үнэндээ бол 100 хувь өөрөөсөө хамааралтай болгоод) явах төлөвлөгөөтэй хийн хоолойг хэлж байна. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол бус харин тусгаар тогтнолоо уламч эмзэг болгох алхам.
Эрх чөлөөтэй манай сайхан оронд дивэрсантууд хүртэл ил тод ажиллах. Тэд хууль тогтоогчоос жирийн сонгогч, хууль сахиулагчаас гэмт хэрэгтнийг хүртэл босоо зохион байгуулалттай хөдөлмөрлөдөг болохоор нэг хэсэг нь Монголд хийн хайгуул хийх, олборлохын эсрэг өргөн тэмцэл хийдэг. Мэдээж, эх орноо хамгаалах, тусгаар тогтнолоо аврах нэрийн дор. Эцсийн зорилго нь Оросын хийнээс өөр гаазын сонголтгүй хэвээр байлгах. Яг л бензин шиг.
Соёл иргэншлийн тулгын чулуу нь хөдөлмөрийн хуваарь. Нүүдэлчин малчид шиг бүхнийг өөрөө хийгээд өөртөө зориулахын эсрэг үзэгдэл. Хүн чаддагаа хийж, түүнийгээ бусдад зориулаад, үр шимээр нь өөрийгээ тэтгэх. Ингэсний хүчээр л төл бойжуулдаг нь малаа өсгөж, эрдэмтэн нь харьцангуй онолоо нээж, инженерүүд нь сансрын хөлөг бүтээх боломж гарсан бөлгөө.
Улмаар, тариагаа өөрөө зарах, торгоороо өөрөө дээл оёх, өндгөө, махаа хэрэгтэй хүнд нь аваачиж өгч идүүлэхээс тэднийг чээнжүүд буюу дундын зууч нар чөлөөлж. Тэд бол эдийн засгийн чөлөөлөгчид, зэх зээлийн “El Libertador” нар. Бүтээгчийг бүтээгчтэй холбох үүргийг тэд үүрснээр илүү дутуу юманд санаа зовохоос чөлөөлж, бүтээмжийг нэмжээ. Чээнж ингэж төрсөн юм.
Ингээд зогссонгүй, “ногоон автобусны луйвар”-тай тэмцэнэ ч гэх шиг. Дэлхий даяараа “ногоон хөгжил, ногоон ирээдүй” гэлцэж байхад гэмт хэрэг ч гэсэн ногоон чиг баримжаатай болж байгаа нь харин ч дэвшил бус уу ? Цаашдаа “ногоон мөнгө” гэгдэх доллараар хийсэн залилан, луйврыг “ногоон чиг баримжаатай гэмт хэрэг”-т багтаан өршөөж, хөнгөлж баймаар санагдана. Сэжигтэн, холбогдогч ногоон нүдтэй, тийм хочтой, хэргийн материал, эдмөрийн баримтад ногоон өнгөтэй зүйлс хавсрагдсан байх нь ч энд хамаармаар юм. Ногоороод дуусахаас хойш, яасан ч яадаг юм бэ, үхссн !
Бид нэг юм үзэх байсан. Үзэж эхлээд байна. Үйлтэй нь эдэлнэ, үйлгүй нь гэтлэнэ. Бидний хайртай эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн яаж ч муудсан сайжирдаг сайхан цаг үе хүлээж байгаа. Ерөөлгүй нь зүхнэ, ерөөлтэй нь үзнэ. Үүнд хямралгүйгээр хүрэх арга үгүй. Энхтайван яван явсаар дайнд хүргэж дуусдаг шиг дайны эцэст энх тайван өөрөө эргэж ирдэг.
Их хямрал, нижигнэнхэн хямартугай!
Согтуугаар машин жолоодож болохгүйг ойлгохын тулд дээд сургуульд сурах хэрэггүй байтугаа, мэдэж авахын тулд мөнгө төлөх хайран
Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж.
Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!)