Зүйрлэвээс, танай компанид ерөнхийлөгч жаахан хувь эзэмшдэг байвал ямар байх бол? Ядаж л захын татварын байцаагч ирж дураараа зовоогоод байхгүй дээ. Цаашлаад, Их хурлын дарга ч юм уу, Ерөнхий сайдын шалихгүй хөрөнгө таныхтай нийлсэн байхад эрүүгийнхэн рэкээт хийж дөнгөнө гэж үү? Тэгээд, гурвуулаа танайд хувьцаатай байхад компанид чинь халдаж зүрхлэх аавын хүү хаанаас гарахсан билээ? Хувьцаагаар дамжуулаад өгдөг жаахан ногдол ашгийн дэргэд нийлбэрээрээ олох орлох, хамгаалах баталгаа нь тэнгэр мэт ээ. За, гадаадын, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ашиг тус гэж энэ. Гадаадын хөрөнгөөр дотоодын эдийн засгаа аварна, хамгаална гэж энэ. Гадаадын хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж ердөө л энэ.
1988 онд Зөвлөлтийн улаан армийн 100.000 мянган цэрэг БНМАУ-ыг орхин гарлаа. Тэд л биднийг Хятад ороод ирэхээс нүд цавчихгүй хамгаалж байсан юмсан. Одоо ч оронд нь хэдэн зуун мянган хужаа ороод ирнэ гэтэл байдаггүй ээ.
Гэтэл, тэрнээсээ ч долоон дор юм болж, 1990-ээд оны эхээр Зөвлөлт улс задран устав. Зөвлөлт л байхгүй бол Хятад биднийг “хапп” гээл үмхээд авах учиртай байсан даа. Гэтэл, Хятадууд аанай л ирж үмхсэнгүй.
Яасан хөгийн хийморь лундаагүй хужаа гээч вэ, айн? Хэзээ ийм хужаагийн хийморийг үхүүлсэн хужаа байсан бэ?
Ер нь бол “муухан генералаас олигтойхон генератор дээр” л гэх юм билээ.
Хэрвээ бид орноос нь санал өгсөнсөн бол бол Сөүлийхэн Ням Ба Сен гэдэг толгойны өвчинтэй болчихсон, Токиогийнхоны толгой дээр хэн нэгэн Нямбаяама наалдчихсан үйлээ үзэж суух байсан гэчихжээ?
Бүх шагналыг “Төрийн үнсэлт” болгон ерөнхийлэхийн дээр, Засгийн газрын жуухыг “Төрийн үнэрлэлт” гэж эхлээд, одонгуудыг “төрийн үнсэлт, гавъяат цолыг “Төрийн озолт”, улсын болон хөдөлмөрийн баатрыг “Төрийн шимэлт” болгон өгсүүлжээ. Саяны өнгөрдөг БНУ-ын баяраар нэг хүн төрдөө шимүүлж, гучаад иргэн озуулж, олон арван хүн үнсүүлсэн болж таарав. Эрүүгийн хуулийг өөрчлөөд торгохыг "төрдөө хазуулах", тэнсэнг "төрдөө шанаадуулах" хорих ялыг хугацаанаас нь хамааран "Төрдөө элэгдүүлэх, төрдөө бөлдөгдүүлэх, насаараа хорихыг "төрдөө нам шаалгах" болгоод, шүүгч алхаа цохихдоо:
-Таныг Монголын төр 500 мянгаар хазаж байна
-Таныг төрөөс 5 жилээр бөлдөгдлөө
-Төр насаар чинь нам шааж байна гэх бололтой.
Үүний дараа, нийслэлд 500-600 мянга хүн, үсрээд үсрээд 800 мянган иргэн л үлдэх байх даа. Гэр хороололынхон баргаараа нүүчихээс гадна, эзэн нь хөөгдөж, улсад хураагдсан олон орон сууц суларч үлдэнэ. Гэхдээ бадарчин баярлах болоогүй ээ!