Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.
#чөлөөт цаг
#нийтлэл
Түүхийг судлах, түүх бичих хоёр ижил юм шиг атлаа их өөр. Түүхийн шинжлэх ухаан дотроо олон салбартайгаас гадна угсаатны зүй, хэл соёл, антропологи болоод хэдэн арван, магадгүй зуун нарийн мэргэжилд хуваагдана. Бүгдийг нь нэг хүн судлах боломжгүй. Судлаачид салбар, салбартаа мэргэшин ажиллаж тэдний олсон нээснийг цөөн хэд нь базаж нэгтгэн бүтээл туурвидаг. Тэдэнд туурвин бичихээс гадна бусдын “судалсныг судлах”, нэгтгэн дүгнэх, хавтгайд нь өнгийн харах чадвар илүү байдаг. Нөгөө талаас, нийтлэг түүх рүү орохын тулд өөрийн нарийн мэргэшсэн салбараа орхин хөндийрэхээс аргагүй, түүндээ зориулж асан цаг хугацаа хүч хөдөлмөрөө өөр тийш хандуулахаас өөр сонголтгүй болоод ирнэ. Жишээлэхэд, Сиддхарта Мүхаражи гайгүй сайн хавдрын эмч болоод явчихаж болох байсан байх. Гэвч тэр хосгүй авъяаслаг туурвигч, нэгтгэн дүгнэгч, өнгийн харагчийн чадвартаа дулдуйдан хорт хавдар, генийн судалгааны шастираар дамжуулан шинжлэх ухааны түүхийг бичигч болжээ.
Сүүлийн үеийн шагнал, шийтгэл хоёрын нэрийг шагнагч шагнуулагч хоёроос бусад нь ялгахаа болиод байна.
#улстөр
#нийтлэл
Эх нутгийнхаа зуны өнгийг харуулсан зураг толилуулж байна. Нэгэн үеийн шилдэг яруу найраг, уянгын дууны мөрүүдийг тайлбарын оронд хавсаргав.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нэг юмыг хэлье. "Ковид 19"-өөр далимдуулаад манай эрх баригчид “Өөрснөөсөө өөр хүнтэй танилцах боломжгүй” сонгууль хийж байна. Танигдаад ирмэгц нь бөөнөөр боорлон дайрч байна. боорлож дийлэхгүйгээ шоронд аваачиж байна
Ийм учраас хамгийн их нулимуулж байгааг нь л хамгийн зөв хүн гээд бодоход буруудахгүй. Нэр дэвшигчдийг магтуулж байгаагаар нь бус харин муулуулж яваагаар нь эрэмблэхэд алдахгүй.