Манайд хэвлэл мэдээлэл бол бизнес биш, харин сайн үйлс гэсэн ойлголт бөх байдаг. “Үнэхээр тийм бол аливаа сайн үйлс нь буян үйлдэгчдийн хандиваар санхүүжих хэрэгтэй болно. Гэтэл “сайн хүмүүс хандив өгөхгүй бол яах вэ? Олдсон санхүүжүүлэгч нь буянтан бус нүгэлтэн байвал хэрхэх вэ” гэдгийг эргэцүүлдэггүй.
Сонгуулийн дараагаар ерөнхийлөгч шагнал гардуулж байна. МАН-ын нэр дэвшигчид ”Бид ялав” медаль зүүжээ. АН-ынхны энгэрт ”Тэд ялав” медаль гялалзана. Бусад намынхан ”Бид хаачив” медальтай үзэгдэнэ.
#улстөр
#нийтлэл
Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.
#нийгэм
#нийтлэл
Ойр дотныхныхоо дунд “ Би хотын дарга болчихвол та нарт л хэрэгтэй биз дээ” гэсэн асуулга явуултал 99 хувь дэмжлээ. ( Би өөрөө “Чи биш, харин би болвол дээр” гэж санал өгч тэнэгтээд 1 хувийн сөрөг саналтай болсон. Энэ математик чинь балиар эд юм билээ)
Чухам энэ үеэс л Монголд байгаль хамгаалах чиг баримжаатай төрийн бус байгууллага борооны дараахь мөөг шиг олширч зарим мэдээллээр 20 гаруй мянга болжээ. Ийнхүү монголын төрийг Засгийн газар нь бус тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллагууд “жолоодсон” хориод жил эхэлсэн юм.
Єнєєдєр ойн єдєр. Ой гэхээр манайхан яаж ийгээд идээ будаа, дайллага цайллага болгоод явчихдаг улс. Ой гэхээр баяр наадам vvсгэхгvй байж чаддаггvй ард тvмэн.
#нийгэм
#нийтлэл