Нийгмийг шинэчлэгчдийг занаачид дагалдана. Учир нь тэд өмнө нь болоод байсан, үр шимийг нь шимэгчлэн амьдарч дассан хуучин тогтоцыг эвдэгчид учраас тэр. Бурангуйн үүрээ эвдүүлэгчид, бусармагийн тороо тасчуулагчсад нийлж аваад шинэчлэгчдийг амь тэмцэн эсэргүүцдэг.
#улстөр
#нийтлэл
Төрийн ямар ч сайхан шийдвэрт иргэдийн 10-25 хүртэл хувь нь сэтгэл сэтгэл дундуур үлддэг гэдгийг судлаачид хэлдэг. Ухаандаа, хулгайг таслах, худал хэлэхийг болиулах шийдвэр засгаас гаргаж байна гэж бодъё. Тэгвэл хулгай хийчихээд баригдахаас айж суугаа, яг энэ мөчид “эс өгснийг авах үйл” бүтээж байгаа болон одоохондоо гар хумхиастай боловч дэл сул юм харагдвал дэлсчихээс сийхгүй хэсэг дургүйцэж л л таарна. Тэд нийлэхэд хүн амын 20 байтугаа хувьд дөхөх буйзаа. Худал хэлэхийн тухайд бол манай улс төрчдийн амны хишгийг арчсан шийдвэр болох тул төсөл хэвээрээ үлдэх байх.
Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.
Зүйрлэвээс, танай компанид ерөнхийлөгч жаахан хувь эзэмшдэг байвал ямар байх бол? Ядаж л захын татварын байцаагч ирж дураараа зовоогоод байхгүй дээ. Цаашлаад, Их хурлын дарга ч юм уу, Ерөнхий сайдын шалихгүй хөрөнгө таныхтай нийлсэн байхад эрүүгийнхэн рэкээт хийж дөнгөнө гэж үү? Тэгээд, гурвуулаа танайд хувьцаатай байхад компанид чинь халдаж зүрхлэх аавын хүү хаанаас гарахсан билээ? Хувьцаагаар дамжуулаад өгдөг жаахан ногдол ашгийн дэргэд нийлбэрээрээ олох орлох, хамгаалах баталгаа нь тэнгэр мэт ээ. За, гадаадын, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ашиг тус гэж энэ. Гадаадын хөрөнгөөр дотоодын эдийн засгаа аварна, хамгаална гэж энэ. Гадаадын хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж ердөө л энэ.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Харин БНМАУ, Манж Го хоёр байлдаагүй учраас Х.Чойбалсан, Пу И хоёр хэлэлцээр хийгээгүй. Тэр ч байтугаа Хятад, Монгол хоёр зодолдоогүй учраас Бээжин, Улаанбаатарт тохиролцоо болсонгүй.Үнэхээр л хоорондоо байлдснаараа Зөвлөлт, Япон хоёргал зогсоох хэлэлцээр Москвад хийв.