Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

“Алтан өргөө” ба Үндэсний хөрөнгөтнүүд

Манайхан, “Алтан өргөө” хэмээх үлгэрийн киноны хэдэн дуракийн явдлыг буруу ойлгосноо ихэд дөвийлгэн гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтах ажилдаа ашигладаг. Жалга дүүрэн алттай атлаа усгүй болчихсон хэдэн маанаг ядаж л худаг малтахын оронд “алтыг уухгүй” гээд цэцэрхээд хэвтэж байдаг даа. Ядаж отор нүүдэл хийдэг байгаа даа. Воо..гуйлгачин сэтгэлээ гэж уг нь энийг л хэлээд байгаа юм ш дээ. Маш их капитал барьчихаад “даанч энийг ууж болохгүй юм даа” гээд цангаж хэвтэхийг л анхиагүй, арчаагүй гэх юм бол өөр хэнийг анхиагүй арчаагүй гэх билээ. Уг нь тэр их алтаа зараад, эсвэл барьцаалан зээл аваад худаг гаргаж, усёны хайгуул хийлгэж, бэлчээрээ усжуулж, эсвэл алтны уурхай байгуулж болноо доо.

“Ардын” баатар үхсэн(I)

Гэснээс, мань Сосорбарамыг “Ард” кино театрыг хувьчлалаар авчихлаа гэж үхэх нээ, бас. (уг нь мөнгийг нь төлсөн юм билээ) Гэтэл цаадахь чинь, жүжигчин хүн насаараа улсын театрын жүжигчин- албан хаагч яваад үхэх биш, харин хувьдаа театртай байх боломж гарах юм байна гэж мэдээд ардчилсан хувьсгалыг хийлцсэн юм. Жэнко ч гэсэн ардчилал бол махны худалдагч царайчилсан иргэн байхын оронд хувьдаа махкомбинаттай эзэн болох боломж гарах юм байна гэж мэдээд ашигласан юм. Хоюулангийнх нь зөв. Даанч нэг нь хэлэгдээд, нөгөө нь хэлэгддэггүй л болохоос.

Орон нутаг дахь “Зоригтой үлгэр”

Сонгуулийн өмнө орон нутагт ажилласан сэтгүүлчийн хувьд ийм юм харагдаж байна.
#улстөр #нийтлэл

АРД ТҮМЭН “ЮМ”-АА МЭДДЭГГҮЙ

Хүн юмаа мэддэг, ард түмэн юмаа мэддэггүй. Бурхны дүрийг аравнайлж гэмээнэ шүтээн болдог. Байгалийн нөөцөд хүний гар хүрч байж баялаг болдог. Гантигийг Давид болгосон уран бүтээлчид зохиогчийн эрх очдог. Байгалийн нөөцийг баялаг болгосон хүн эзэмшдэг. Мэдээж тусгай дүрмээр. Түүнээс юмыг нь авах гэвэл үнийг нь төлдөг, ийм л юм. Аа тийм, мартах шахаж, гантигийг зөвхөн Микеланжело л Давид болгохоос биш, чи бид хоёр барах юм биш. Байгалийн нөөцийг баялаг болгох ч тэр мэт.

Монгол орон-чөлөө, учралын даллага

Монгол орон-оньсого таавар, гайхамшгийн орон.
#нийгэм #нийтлэл

Болохгүй явдал-2012

УИХ-ын сонгуулийн өдөр мянга мянган сонгогчид өөрсдийг нь худалдан авахаар санаархаж тараасан мөнгийг тушаах ёслол боллоо.
#нийгэм #нийтлэл