Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Хотят ли русские... спецоперации ?

“1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн ?? Ингээд бодохоор, Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаанаас “Хүний нацистуудыг цэвэрлэх маш хэцүү, их төлөв өөрийнхөө нацистуудыг цэвэрлүүлээд дуусдаг юм байна” гэсэн сургамж үлдсэн ч байх шиг.

МАЛЧДЫГ “МАЛЛАГЧИД”

Үнэхээр ч цаашдаа эдийн засаг энэнээсээ хүндэрвэл, Монгол улс уул уурхайн бүтээн байгуулалтаасаа хэдэн цаас нэмж олохгүй бол бүхний буруутан нь малчид болж таарахнээ, янз нь. Тэр цагт танай хоттой хонь руу “наран талаас нь төр, сүүдэр талаас нь хулгайч” нар ханцуй шамлан орно. Улс төрчид ч та нарыг өмөөрөхгүй , бас өнөө хутган үймүүлж байгаа этгээдүүд ч өмөөрөхгүй. Улстөрч нар малчдад хайртай байсан юм биш, харин хуурч авахад амархан саналд нь хайртай байсан юм. Иймээс “Болж, эд нар л буруутай”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг бол түмний идшинд зориулагдана гэсэн үг мөн” гэлцэн дуу хоолойгоо нэмнэ.

Явган зорчигчийн дүрэм

(Нийслэлийн хүн ам өсч, явган зорчигчийн түгжрэл үүсч байгааг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулав)
#чөлөөт цаг #нийгэм #нийтлэл

ВАКЦИНЫ “ДАЖИН”

Эсэргүүцэл суларч байгаа шалтгаан нь энэ. Вакцины эсрэг хөдөлгөөн үүнээс цаашаа үргэлжилбэл, Оросын ашиг сонирхлын ч эсрэг хөдөлгөөн болно. Тал нутгийн фронтод өрнөж байсан “Ковид-19”-ын дархлаа тогтоох вакцины эсрэг дайн ч бас энд хүрээд зогсож байна. Цаашид өрнөлөө гэхэд, зөвхөн тодорхой нэр төрлийн эсрэг буюу “вакцина хоорондын өрсөлдөөн”-ий шинжтэй байх болов уу? Ухаандаа, “Синофарм хортой, харин С-Путник эмтэй” гэх маягаар. Хортойсох юу байх вэ, чип-тэй.

-Дундчууд! Чи хаана вэ?

Иймээс “дундаж” хэсгийг тодорхойлох уламжлал байхгүй ч ядуу, эмзэг даврхагын хэсгийг хэмжих нэгжтэй. Тухайлбал, “Хөл дүүжлэх унаагүй”, “Нохой явган, гахай нүцгэн” гэхчлэнгийн цэцэн үгнээс морьгүй хүн бол ядуудаа орно гэдгийг ойлгоод авч болж байна. Ядуу хүний зовлонг “Морьгүй хүн мохоо, хоньгүй хүн ховдог” , “хөл залгах юм хүнээс гуйх” гэхчлэн тодорхойлно. Энэ хоёрт багтахгүй бол “баян” буюу “зонхилогч” талдаа. Давхрага хооронд шилжих ганц хүчин зүйл нь эдийн засаг бус, харин цаг агаар. “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” хэмээх эдийн засгийн ганц онолтой.

Ковидийн жилийн сонгууль

Иймээс нэг намаас нэг тойрогт нэр дэвшигчид МАН, АН гэлтгүй хоорондоо өрсөлдөгч болчихож байгаа юм. Өнөөдөр хоёр, гурвуулаа гоёж гоодон, байдгаараа инээн авхуулсан группэн фортретоо тарааж байгаа хүмүүс “Бид хэдээс хэнийг нь вэ” гэсэн асуултыг сонгогчдод тавьж байна.