Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ? Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1]Y-хромосомтой гапло групптэйC-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.
Монголчууд минь. “Амьдрал бол аз жаргалтай хормуудын хэлхээс юм” гэсэн Далай лам багшийхаа мэргэн сургаалийг бодож үзэх хэрэгтэй юм биш үү. Монголчууд бид ёс зүйтэй, шударга нийгэмд амгалан тайван амьдрах эрхтэй шүү. Ийм нийгэм байгуулахын төлөө бид сайн тэмцэж их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болоод байна даа.
252 жилийн дараа шинэ Богдоор монгол хүн тодорч хорин нэгдүгээр зуунд Монгол улс дэлхийн буддизмын төв болох замдаа орсон нь эгэл сүсэгтэн миний сэтгэлийг хөдөлгөж өмнөх бүх Богдоо дурсан санахад хүргэлээ. Өмнөх есөн Богд маань бүгд л буян номоо ард түмэндээ түгээсэн сайн богдууд байсан. Эдгээр есөн Богдоос хоёр нь монгол хүн байсан бөгөөд түүхэндээ хамгийн тод мөрөө үлдээсэн дөрвөн Богдоо дурсан саная.
Эх хүн үр нь өвчин хүрвэл сайн оточийг олохын тулд хүүхдээ өргөж үүрсээр хорвоогийн хязгаар ч хүрч чадна. Эх хүн өөрөө өлссөн ч сүүлчийн атга будаагаа үрдээ өгдөг. Эх хүн өөрөө хүйтэнд даарсан ч ганц дээлээрээ үрээ хучиж дулаацуулдаг. Эх хүн өөрийн хураасан хамаг хөрөнгө, мөнгөө хэрэг гарвал нэгийг ч үлдээлгүй хүүхэддээ өгдөг.
Гадаадын хэвлэлд эдүгээ Оросын суртал ухуулга Украины дайны тухай болон дайны гэмт хэргүүдээ хэрхэн нууж байгаа тухай үнэн зөв тодорхой мэдээллийг тусгажээ. 2022 оны 2-р сарын 24 ний өдөр Путин дэлхий дахинд мэдэгдэхдээ: “Бидэнд хэн ч саад хийж болохгүй. Саад хийвэл хариуг нь тэр дор нь барих болно” хэмээн бусдыг айлгаж мэдэгдэж байсан бол одоо 2023 оны 2-р сарын 23 ны өдөр “Бүх ард түмэн эх орноо хамгаалагчид юм ” хэмээн ярих болсон аж.
Зарим хүн энэ жил надад муу жил болох юм байна гэдэг. Муу жил, муу өдөргэж байдаггүй юм. Сайхан сэтгэлтэй хүнд бүх жил, бүх өдөр сайхан байдаг юм. Сайхан сэтгэлтэй хүнд муу хүн гэж байдаггүй юм.Бидний дайсан бол хүн биш. Бидний дайсан бол сэтгэлд бугшсан нисваанис юм.