Эдүгээ хорин нэгдүгээр зуун эхлээд гучин жил болжээ. Дэлхий дахин технологийн хувьд улам хурдан хөгжиж байна. Ойрын үед дэлхий дахин хэрхэн хөгжиж ирээдүйд дэлхий маань ямар болохыг төсөөлөөд үзье. Эхлээд эх дэлхий минь яаж үүссэнээс эхлэе.
Чойбалсанг шүтээд хэрэггүй дээ, Чойрын ном шүтвэл зөв замдаа орно доо. Буруу номтны нийгмийн балгаар монголчууд ард түмнээрээ архичин, тамхичин болоод одоо түүнээсээ салж чадахгүй байна. Богд гэгээний “Орос, хятадын архи, тамхийг нэг зоос болж хямдарсан ч бүү авч хэрэглэ”, “арван хар нүглийг цээрлэ” гэсэн гэсэн сургаалийг монголчууд хөсөрдүүлснээс болж ийм эмгэнэлт байдалд хүрчээ.
Их Монголын морьт цэрэг орос, кипчакийн нэгдсэн армийг Калк гол дээр ялсны 800 жилийн ойд зориулав.
1932 оны ардын бослого бол улаантны харгислалд залхсан ард түмний эцсийн бослого байсан юм. “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн уриа гаргаж боссон монголын ард түмний энэхүү бослого зохион байгуулалт муу, зэвсэг хомс, гадаадаас тусламж дэмжлэг авч чадаагүй, цэргийн эрдэмтэй, туршлагатай удирдагч байгаагүй зэргээс болжбогино хугацаанд улаантнуудад ялагдсан юм. Босогчид цөөхөн бирдаан буу, винтовоос өөр зэвсэггүй, ихэнхи нь бороохойт шийдэмтэй, зарим нь огт зэвсэггүй байв.
Хоёр солонгосыг заагласан 38 дугаар өргөрөг буюу 4 км-ийн өргөнтэй, 241 км үргэлжилсэн энэхүү цэрэггүй бүсийн орчим хоёр талын цэргүүд байрлаж хэзээ ч дахин дайн эхэлж болзошгүй гэсэн байлдааны бэлэн байдалтай 70 жилийн нүүр үзэж байна. Хоёр солонгос хоорондоо дахин дайтах уу, эсхүл тайвнаар нэгдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.