Сосорбарам

@sosorbaram
79
нийтлэл
1,057,434
уншигдсан
1,014
сэтгэгдэл

… Ногоон …

Засаг дотроосоо ялзарч ногоорсон учраас ногооруулсан ЕС ногоон-Эрдэнэ ногооноороо байгаа учраас огцор! Огцруулж байж авилгалын, дарангуйллын нууц задарна. Задарсаны дараа ногоонуудыг ногоон малгайт болгож байгаа хөх туг урагдана.

Хожимдсон ч байж магадгүй...

Хэн ч бай өөрийнхөөрөө амьдарч, аз жаргалаа өөрөө цоглоох цулбуурыг хүмүүст өөрсөнд нь атгуулаад л орхи. Харин хуулийн дор хэн бүхэн тэгш бөхийх бас өндийх учиртай. Хуулиар зөвшөөрөгдсөн л бол хувь хүн юуг ч хийж болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй байхад зориуд өөрчилж байгаад хүнийг харгислагч бол төр. Ер нь Үндсэн хууль бол хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн харгислалаас хамгаалсан гэрээ. Үндсэн хууль нь дарга нарт өгсөн бэлэг сэлт биш учраас түүнийг дураараа өөрчилж болдоггүй!

Төрийг хазаарлахуй

Төр, төрийн сүлд хоёр өршөөлийн газар биш харин харгислал дарангуйллын зэвсэг болой. Төрийг, түүний нэрээр гул баригсдаар харгислал үйлдүүлэхгүйн тулд төрийг хязгаарлан хазаарламуй.

...Авсаархан...

Төрд өмч төвлөрүүлэхгүй байх бодлогыг эрэмбэлэн илт тод нээлтэй хувьд шилжүүлэх үйлсийг үнэ цэнэтэй үйлдэл болгох…

Хонгорууд аа!

АН-ын нэртэй МАН-ын хайрт 10 орчим гишүүн коммунистуутайгаа нийлээд цогин жороолоод замаараа явбал дээргүй юу? Та нар угаасаа эрх баригчдын угаадсанд хордсоноо яах гэж байна? Эрх мэдлийн төлөө 2021 оны хавар өлсгөлөн зарласан чинь ариун явдал уу? Саяхан сайд зүүдэлцгээгээд эрх баригчидтай эвсэнэ гээд тууж явсан чинь зөв үйдэл үү? Дарангуйлагчийг цагаатгаж, эрх чөлөөг авчрагчдыг тонилгоно гэдэг чинь буян хийж буй хэрэг үү?

Сонголт

Сонголт алдаатай байж болно гэхдээ алдаагаа оноо болтол тэмцэж зөврүү зүгшрүүлэх нь хэн хүний гарт хэний яанаагүй байгаа шүү дээ! Сонголтоо царай зүс өнгө мөнгө зусар бялдуу болгохгүй байх боломж хүн болгонд нээлттэй байгаа. Гагцхүү сэр! Шинээр хар!