Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхжинэ.
Энэ арилжаа сүүлрүүгээ хэдэн тэрбумаар дамлагдан тооцогдож, сонгууль ойртох тусам социалист сияами ихрүүд нам нам дотроо нэр дэвшилтийн наймаа арилжааны үнэ ханшаа тохиролцон цүнх баригч авилгачдын дамжаа, хуйвалдаан хүчтэй болж, дарга удирдлагаа тойрсон зусардал эрчээ авч эхэллээ.
Төрийн мөнгө гэж угаасаа байгаагүй татвар төлөгч иргэдийн мөнгө, эрдэс баялагийн орлогоор эрх мэдэлтнүүд тансаглан зогсоо зайгүй хэлж мэдэхээргүй тоон дүнтэй хулгай дээрэм хийж буйг бид харж байгаа.
2020 онд бичсэн нийтлэлээ дахин сонордуулмуй. Учир нь.....
Тонших гэмт үйлдэлтэй тогшоо засаг төр ногоон автобусаар ногоорч, хорооноогоор хармай хотоо дүүргэж, төрийн гэх нэртэй өмчид онц байдал тогтоож, онцгой ихээр тогшиж байгаагаасаа болж өөрсдөө өөрсдийгөө ТОНШИЖ эхэлсэн ТОНШОО хаа хүрэх юм болдоо?!!?
Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.