2024 онд хавар зуны урин дулаанд МАНЖАН нарыг үсгүй, үнсгүй болтол сэгсэрнэ гэж шинэ оны босгон дээр улныхан тавхайгаа гялалзуулан бядтай масс болохоо харуулая гэж мөөрч байгаа шүү!
Сонголт алдаатай байж болно гэхдээ алдаагаа оноо болтол тэмцэж зөврүү зүгшрүүлэх нь хэн хүний гарт хэний яанаагүй байгаа шүү дээ! Сонголтоо царай зүс өнгө мөнгө зусар бялдуу болгохгүй байх боломж хүн болгонд нээлттэй байгаа. Гагцхүү сэр! Шинээр хар!
Төр хүнийг хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас өмгөөлж хүн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх эрхийг хамгаалж байгаа цагт л төр оршин тогтнох үндэстэй юм билээ...
УИХуралд суугаа улныхан хэдэн зуун тонн нүүрс идчихсэн байхад сонгосон улныхан нь таг дуугүй байгаа нь хиймэл түлшний химийн элементэд хордоод угаартан мансуурсан болж таараад байна
Данхар төрийг нураах,3 сая гаран хүнтэй улс 7-9 яамтай болох,өмч хувьчлал явуулах,элдэв залилан хийхэд зориулагдсан буруу үйлдлийн голомт болж буй залилангийн сан,даатгал шийтгэлүүдийг зогсоох,татварыг эрс бууруулах,давхардсан татваруудыг тэглэх,төрийн байгууллагуудыг татан буулгах,банкны чөлөөт системтэй болгох улс төрийн нам хэрэгтэй байгаа юм.
Аливаа улс гүрний уналт нь эрх мэдэлтнийг авилгаддаг олигархиуд, картелистуудаас болдгийг дэлхийн олон орнуудын түүх нотлоно. Монголд ардчилсан гэх нэрээр хуйвалдан эрх чөлөөт сонгуулийг үгүй хийж, хүний сонголтыг худалдан авах бохир арга, худал хуурмагаар дүүрсэн мунхралын сургаал ноёрхож байна.
Чөлөөт сонгуулийн эрх, эрх чөлөөгөө иргэд эдэлж чадахгүй байна.