Талийдаг Зоригоор аль, аль нь улс төр хийж байна шүү дээ. МАН-ынхан ч илүүцтэй хийх юм. АН ч нэг л их хайртай хүн байсан гээд цэцэг навч өргөөд сүйд болох юм. Гол нь бодитой хандлага, саруул бодол, эрүүл сэтгэлгээ гээч юм, хий хөөсөрсөн авир араншингаас болоод бүрхэгдээд байгаа явдал л миний дотоод ертөнцийг их эмзэглүүлдэг юм.
Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа.
Өөрийн тусгаар тогтнолгүй хүн хулчгар, аймхай байдаг юм. Тийм хүн эрх мэдэл, албан тушаалд очиж байж өөрийгөө хамгаалахчаан болдог.
Төр хүнийг дээрэмчид болон гэмтнүүдээс, Үндсэн хууль хүнийг төрөөс хамгаалах л учиртай. Хүний эрх ямар ч төр, нийгмийн эрхээс давуу. Дарга мяндагтан, хэргэм зэрэгтэнгүүд бие биенийхээ “но”-г дэлгэж, өөр хоорондоо барьцаалагдсан ичгүүр сонжуургүй тонуулчид болсон нь тодорсоор, илэрсээр...
Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа.
Хяхсан, хавчсан, сүрдүүлсэн, зусардсан, золиос нэхсэн, хүний болоод бизнесийн хөгжилд чөдөр тушаа болсон чөтгөр үүрлэсэн “5” толгойгоос ангижрахыг зөв үйлс гэж үзнэ би...