Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар цахилгаан, дулааны үнэ тэглэж, "Эрдэнэт" үйлдвэр, "ЭТТ"-иуд төлбөрийг хариуцахаар болсон. Тэр мөнгөний хэдийг нь, хэн төлж байгаа вэ? Иргэдэд олгох ёстой ноогдол ашиг энэ зардал руу орсон уу, үгүй юу гэдгийгч бас компани тайлагнах ёстой. Хэрэв тэгэхгүй бол "ам ташсан хэрээ 13 эргэх" гэдэг болох нь...
Өчигдрийн байдлаар Мандалайд байгаа манай гурван иргэнд хамгийн их санаа тавьж, сэтгэлийн дэм өгөн тайтгаруулж байгаа хүмүүс нь твиттерийн жиргээчид л байлаа.
Цаана нь нэр дэвшүүлэх эрхтэй гурван нам байна. Өнгөрсөн дөрвөн жил хамтарч ажилласан гэдэг утгаараа МАН-д ч гэсэн Х.Баттулгыг нэр дэвшүүлэх боломж байгаа.
Үйл явдлын ард хэн байгаа нь яг таг тодорхой бус. Улс төрийн өрсөлдөгч талаас нь харвал Сү.Батболд нь Х.Баттулгын биш, У.Хүрэлсүхийн өрсөлдөгч. Тэгээд ч Х.Баттулгын хувьд хоёр дахиа нэр дэвших боломж нь Үндсэн хуулиар хязгаарлагдчихаад байгаа.
Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг баталж гэмээн хамгийн түрүүнд энэ мөнгө сонгогчдын гар дээр очино, ирэх сонгуулийн өмнө. Сонгуулийн авилга, саналын худалдан авалт сая төгрөгийн үнэ хүрчихлээ.
МАН энэ эрчээрээ зүтгэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улс жинхэнээсээ "банкрот" болж, бослого хөдөлгөөн гарч таарна. Тэр үед зугтах ганц арга нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжих.