Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Ахмадуудын тэтгэвэр дээр “ажилласан” төсвийн хэмнэлтийг буцаах Б.Пүрэвдоржийн хууль

Энэ бол эрх баригч МАН-ын ахмадуудаас хулгайлсан анхны тохиолдол биш. 2016 оны сонгуулийн дараа засгийн эрх авмагцаа /2016 оны есдүгээр сард/ “Өвгөн, эмгэн хоёр бие биенээ өдөр болгон үхээсэй гэсэн нүдээр харж байгаа” гэдэг аймшгийн кино ярьж өгсөөр байгаад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон.

Ковидын шинэ давалгаа хаалга тогшлоо, сэргээх тунгаа хийлгэсэн үү?

ДЭМБ-ын зүгээс “Омикрон хэдий тархалт нь хурдан боловч өмнөх хувилбаруудаас илүү аюултай үр дүнг бид олж харахгүй байна. Улс орнууд яаран хилээ хаах, карантин буюу хөл хорио тогтоох шаардлагагүй. Шинжлэх ухааны хүчээр бүгд хамтдаа даван туулья” гэж байна. Тэр нь хамгийн нэгдүгээрт “сэргээх” буюу “бүүстер” тундаа хамрагдах.

Хугацаа нь дууссан Цэцийн даргаар давхар дээлийг нөмрүүлэх МАН-ын бодлого ба АН-ын гар хөлүүд

Өөрсдөө мэдээлэл бариад гүйх нь шившигтэй байсан учир нэр төрд гарз болохгүй буюу угаасаа гарзандаа гарсан нөхдийг ашиглахаар шийдсэн нь АН-аас сонгогдсон хоёр гишүүн. “Женко”-гийн квотоор УИХ-д нэр дэвшиж, “Женко”-гийн төлөө УИХ-д суусан хоёр нөхөр эзэндээ өрөө төлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт руу гар далайсан МАН-ын хутганы ир болоод явж байгаа нь энэ.

Богд Зонховын цогцолборыг зогсоохын тулд Ерөнхийлөгч Төсвийн хуульд хориг тавих ёстой

Батлагдсан төсвийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэдэг нь хэн нэг эрх мэдэлтэй, ар талтай /Соёлын сайдыг хэлж байна/ хүний дур зорго байж болохгүй. Хуулиар хийсэн алдааг хуулиар л засч залруулах ёстой.

"Бид дүрвэмээр байна..."

Маш олон залуус түүний энэ үгийг давтаж, дамжуулж, давалгаалж байна. Энэ бол өнөөдрийн манай эрх баригчдын бодох ёстой бодлого, анхаарах ёстой асуудал мөн. Залуус нь бүгдээрээ гадаад руу дүрвэчихвэл Монголын ирээдүй тэгээд юу юм бэ?

Цагдаа буруутай нь тогтоогдвол хариуцлагыг хэнээс нэхэх вэ?!

У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, “төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлсэн нялх биетэй эхийг тавчиктай нь зөөсөн” хоёр сайдынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорсон. Хүний эрхийн асуудал дээр ийм хэмжээний зөрчил илэрвэл тэр хэмжээний хариуцлага нэхнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ өдийд толгойдоо хийчихсэн суух ёстой.