Монголчууд маш олон удаагийн сонгуулийг өгөхдөө эрх мэдлийн буюу улс төрийн тэнцвэрийг хадгалж ирсэн байдаг. УИХ, орон нутгийн эрх мэдлийг нэг талд нь өгсөн бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг заавал нөгөө талд нь өгдөг. Энэ тэнцвэр ганцхан удаа алдагдсан нь 2005 онд Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон явдал. Тэр нь алдаа болсныг ухаарсан учраас дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхт хаан болчихоод байсан Н.Энхбаярыг суудлаас нь буулгаж, Ц.Элбэгдоржийг сонгосон.
Манай Еөкийн санаачилсан АТГ, Прокурорын удирдлага, бүх шатны шүүгчдийг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг хуулийн төслийг УИХ дэмжсэний дараа МАН-ын нэг бичигч “АН-ыхан тийм л сүрхий юм бол ардчиллаа хамгаалж байхгүй яасан юм. Хохь нь” гэж час улаан дээр цагаанаар бичсэнийг хараад эхэндээ эгдүү минь их хүрэв.
Намын бүлэг дээр 100 хувийн саналаар дэмжигдсэн төслийн заалт нэгдсэн хуралдаан дээр "хамраараа газар хатгахыг" харваас гишүүдийн олонхи "төмсгөндөө хавчаартай" яваа нь илэрхий.
Сайн мэдээ гэвэл ЖДҮХС-гээс зээл авсан нөхөд зээлээ буцаан төлж эхэлсэн гэнэ. Сайн ч гэж дээ, хулгай нь баригдаад буцааж өгөхөөр хулгайч биш болчихгүй. Хэрвээ тэгдэг байсан гурван саяулаа хулгай хийе.
АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм, Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм.