Намаараа хөдөлж, төрийн бүх алба, төсвийн мөнгийг дайчилж, сонгогчдын ирцийг хүртэл унаган байж цэвэр өөрсдийнхөө сүлжээгээр авсан санал нь 10-хан хувь. Цаана нь сонгогчдын бүхэл бүтэн 90 шахам хувь МАН-ыг дэмжихгүй байна гэсэн үг.
УИХ-ын сонгууль өндөрлөөд жил хагас, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хагас жил өнгөрөв. Иргэдийн нуруу бөхийж, эрх баригчдын нуруу зоолсоор.
Маш олон залуус түүний энэ үгийг давтаж, дамжуулж, давалгаалж байна. Энэ бол өнөөдрийн манай эрх баригчдын бодох ёстой бодлого, анхаарах ёстой асуудал мөн. Залуус нь бүгдээрээ гадаад руу дүрвэчихвэл Монголын ирээдүй тэгээд юу юм бэ?
У.Хүрэлсүх Б.Чойжилсүрэн хоёрын дунд чухам юу болсныг мэдэхгүй ч нэг л зүйл тодорхой. Монголд байгалийн баялгийн дахин хуваарилалт явагдаж байна.
Монголчууд маш олон удаагийн сонгуулийг өгөхдөө эрх мэдлийн буюу улс төрийн тэнцвэрийг хадгалж ирсэн байдаг. УИХ, орон нутгийн эрх мэдлийг нэг талд нь өгсөн бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг заавал нөгөө талд нь өгдөг. Энэ тэнцвэр ганцхан удаа алдагдсан нь 2005 онд Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон явдал. Тэр нь алдаа болсныг ухаарсан учраас дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхт хаан болчихоод байсан Н.Энхбаярыг суудлаас нь буулгаж, Ц.Элбэгдоржийг сонгосон.