Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Хэдий Унгарт ч гэлээ солонгос монгол хүмүүс хоорондоо англи хэлээр ярина. Англи хэл, мажар хэл, монгол хэл, хангүг хэл. Ажил хийхэд энэ дөрвөн хэлийн аль нь их хэрэг болсон гэж та бодно. Бодит байдал дээр биеийн хэл номер нэг хэрэгтэй хэл байж шүү дээ. Тэгээд Долгорын анзаарснаар бидний монголчууд чинь хүний хамгийн сайн эзэмшсэн байх ёстой энэ биеийн хэлэмжээр харин ч нэг сөрөг хүмүүс байдаг шүү. Харц нь ширэв татав хийхдээ хурц бөгөөд хурдан. Харилцаж буй хүнтэйгээ харилцья, ярилцья гэх эерэг өгүүлэмж өгүүлэхийн оронд бидний бие үл тоох, холдохдоо түргэн гэж жигтэйхэн. Мэндлэх, талархах баяртай гэдгээ илэрхийлэх харилцааны олон жижиг үйлдэл дээр хайнга хандахаар харилцаа их хэцүү болдог юм байна.

Парникний ургамал шиг манай улстөрчид

Оны өмнө нэг элгийн юм болсон.


Засгийн газраас хэрэгжүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт зорилтот бүлгээ онилж чадсангүй

Өнгөрсөн удаад Засгийн газар үйл ажиллагаа нь зогсоогоогүй, цалингаа бүрэн аваад явж байсан хүмүүст “ажлын байраа цомхотгоогүй” гэдэг үндэслэлээр даатгалын сангаас тэтгэмж өгч байсан. Гэтэл өнөөдөр эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэрээр ажил, үйл ажиллагаа нь зогсоод, цалин орлогогүй болсон иргэд нөхөн олговор авч чадахгүй байгаа нь хэр шударга вэ?

П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа

Үүсгэн байгуулагчид нь ямар нэг хэрэг үүсгэж, дарамталж, буланд шахаж байгаад хөрөнгийг нь шилжүүлээд авчихдаг. Ийм түүх манайд бишгүй л олон бий. Энэ удаад ч ялгаагүй, Ерөнхий сайдын ивээл дор ажилладаг нацист бүлэглэлүүдээр "ажлаа хий, хөрөнгийг нь хурааж ард түмэнд тарааж өг" хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж, араас нь Ерөнхий сайд өөрөө "Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авах хэлцлийг эхлүүлэхийг сайд нартаа үүрэгдсэн байх юм.

Цувааны араас “хуцах” минь

Хуульчид, хууль тогтоогчдын ил гаргаж ярьдаггүй бас нэг зүйл бол “цаазын ялыг хэн гүйцэтгэх вэ?” гэдэг асуудал. Манайд цаазын ял гүйцэтгэдэг тусдаа мэргэжилтэн, орон тооны “зандалчин” гэж байдаггүй.
#цаазын ял