Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр. Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийн удаа толгойгоо хагалуулах Ерөнхий сайд эрэлд мордоод байна. Хуулийн хугацаагаа дуустал (Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ хэвээрээ манарч ч мэдэх нь.
#улстөр
#нийтлэл
УИХ 2021 оны төсвийн хэлэлцүүлгийг хийж буй энэ өдрүүдэд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн байдал хийгээд түүний үр дагаврын тухай...
АН-ын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны сонгууль хойшлов бололтой. Улсын дээд шүүх тус намын шинэ дүрмийг “Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн” хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан байна.
#улстөр
#нийтлэл
"Худал мэдээлэл тараах" болон "гүтгэх" гэдэг нь огт хоёр ондоо зүйл. Эдгээрийн ард иргэний нэр төр, алдар хүндээс гадна хүний үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө хөндөгддөг. Учир нь иргэд хэзээд "Чи бол адгийн улстөрч" , эсвэл "Танай нам, танай Засгийн газар улс орноо хорлон сүйтгэж байна" гэж үнэлэх буюу шүүмжлэх эрхтэй байдаг.
AI гэдэг чинь автомат камер биш, камерийг ашиглаж мэдээллийг боловсруулж байгаа тархи нь юм. Юмыг хийвэл хийсэн шиг хийж суръя. Хийж чадахгүй бол байгаа юмаа байгаагаар нь нэрлэж суръя.
Монгол улс 400 гаруй шүүгчтэй. Шүүхийнхээ ачааллаа тооцож үзээд, мөн нийслэл болон орон нутагт ажиллаж байгаа шүүхүүдээ бүтэн орон тоогоор ажиллуулья гэвэл 700 гаруй шүүгч шаардлагатай ч одоо байгаа нь 473. Харин шүүх хуралдаанд иргэдийг төлөөлдөг шүүхийн иргэний төлөөлөгч нь 4500 гаруй.
#нийгэм
#нийтлэл