"Юу яасан Оюутолгой?! Дахиад арван Оюутолгойг хөдөлгөх хүч, хүний нөөц нь манайд байгаа штээ" гээд сууж байдаг цаг ирвэл бас л гоё доо.
Одоогийн нөхцөлд асуудлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд эрсдэлгүй арга нь Цэцийн 2016 оны шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох. Харин тэр гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох энэ тэр бол бараг “наядугаар” асуудал байх аа.
Шинжлэх ухаанд суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгоё гэж байгаа л бол шинжлэх ухааны салбартаа мөнгө зарцуулах ёстой. ШУТ-ын салбарт ДНБ-ий 1-ээс доошгүй хувийг зарцуулж байж нийгэм, эдийн засгийн салбартаа нөлөөлөхүйц үр дүн гардаг.
Л.Гантөмөр: Ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн залгамж чанар байж нам ч, төр ч тогтвортой байдаг. Өнгөрснөө харахгүйгээр, өмнөх хүмүүсийнхээ үйл хэргийг мэдэхгүйгээр, цоо шинээр юмыг бүтээх гэж оролдохоор л дандаа алддаг.
Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана.
Уг нь манай уул уурхай 100 хол илүү жилийн түүхтэй. Гэхдээ яагаад ч юм бид үүнд нэг л ээнэгшиж чадахгүй явсаар өдийг хүрчээ. “Уул уурхай байгальд хортой” гэх мөртлөө улсаараа нөгөө хэдэн уурхайгаа л “тонож” амьдардаг.