Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Төсвийн хэмнэлтийн бодлого нь иргэдийнхээ 90 хувийг “улны” бүлэгт чихэв

Гэсэн хэдий ч хүүхдийн 100 мянгаар хоёр удаа сонгуульдсан нам нэгэнт угжнаасаа салж чадахгүй болсон бололтой. Нийт өрхийн 91 хувь албан ёсоор “улны” бүлэгт багтлаа...

Женког сонгох шалтгаан

МАН-ын 60 тэрбумаас бол АН, МАН-ын пиарчдын дунд “гал авалцах” нь ээ. “Төрийн албыг 60 тэрбумаар зарсан мөнгө ялах уу, Монгол ялах уу?” л гэлцэж байна.
#улстөр #нийтлэл

Лу.Гантөмөрийн нэрээр Ардчилсан намыг ноцохуй

МАН-д цүнх баригч хийж байгаад төр баригч болсон нөхдөөс ялгаатай нь Л.Гантөмөр өөрийн гэсэн бодолтой, бодлоготой, боловсролтой хүн. Маш их уншдаг, боловсруулдаг хүн. Сэтгэлийн хөдлөлөөр, цээжний бангаар яриад байдаг халгиа, цалгиатай ч хүн биш.

"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав"

“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Тэнд ямар ч ид шид байхгүй. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Тэнд дэлхийд хамгийн сүүлд нэвтрүүлсэн өндөр технологийг ашиглаж, тэр технологи дээр хамгийн өндөр мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, нэг нэг түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...

Хуулийнханд хэрчүүлсэн “Өмнийн говийн элс”

АТГ-ынхны эхлүүлсэн “авлигын хэрэг” нотлогдолгүй хаагдсаны дараа /”SGS” компанийн удирдлагуудтай хуйвалдан хураагдсан лиценз сэргээсэн хэрэгт сэжиглэн шалгагдаж байсан АМГ-ын дарга Д.Батхуяг ШШГЕГ-ийн харьяа хорих 461-р ангид амиа алдсаны дараа түүнд холбогдох хэргийг ч бас хэрэгсэхгүй болгосон/ тус компанийг “мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр ЦЕГ-ын харьяа УМБГ-аас үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Тавдугаар шинэ Үндсэн хууль гэгч нь парламентын бус намуудын “өс хонзон” уу?

Ард нь заавал нэг захиалагч байж таарна. МАН бол өлхөн чадна...