М.Оюунчимэг гэдэг УИХ-ын гишүүний хэлсэн үг байгаа шүү дээ. Өчнөөн мөнгө зарж, сонгуулиа авлигалдаж суудал авдагаа өөрөө хэлсэн. Тэр ингэж зовж УИХ-ын гишүүн болж байхад хэн ч биш хэдэн нөхдүүд сайд болоод сууж байхаар уур хүрээд байна гэж ил цагаан хэлж байгаа юм. Ингэж ил цагаан хэлээгүй ч энэ үгийг бугшталаа дотроо хадгалсан хүмүүс парламент дотор сууж байна.
Тодорхой байгаа нэг зүйл бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулсан жишиг, хуулийн хэм хэмжээ энэ удаад үйлчлэхгүй шүү. Үндсэн хуульд тусад нь заасан байгаа шүү гэдэг л зүйл. Хэрвээ "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг Цэцийн дүгнэлт гарвал үүнийг ямар ч "ард түмний эрх ашиг, төсвийн яаралтай байдал" яриад зөвтгөх боломжгүй юм.
Сүүлийн 20-30 жил бид Хятадын аюул, Оросоос айж (айлгаж) амьдарлаа. Гэтэл аюул нь бид өөрсдөө юм байна. Ийм төр засагтай байхад бид ер нь дайснаар ч яах юм.
Өмнөх хэлэлцүүлгүүд дээр "Үндсэн хуульд эгүүлэн татах заалт байгаа боловч процесс нь алга" гээд шогшроод байцгаасан. Одоо УИХ өөрөө тэр процессийг нь хуульчлах үүрэгтэй боллоо.
Хуулийг боловсруулсныхаа дараа бэлэн төсөл дээр санал авдаг, эсвэл баталсныхаа дараа шууд тулгадаг биш, харин хуулийг хийхдээ эхнээс нь иргэдээсээ асуудаг, “сонирхол бүхий” гэж нэрлэдэг уг харилцаанд оролцогч этгээдүүдийн саналыг авдаг ийм жишиг тогтвол нийтээрээ “ниргэсэн хойно нь хашгирч” суухаас сэргийлэх юм даа.
УИХ-ын сонгуулиар бүрэн хэмжээний ялалт байгуулсан (53 хувийн санал авч) МАН-ын дарга цөөнх болсон АН, ХҮН-ыг танхимдаа урьж ажилуулсан шалтгаан нь эдийн засгаа тэлэх, том төслүүдээ хөдөлгөх явдал байв.