“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Тэнд ямар ч ид шид байхгүй. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Тэнд дэлхийд хамгийн сүүлд нэвтрүүлсэн өндөр технологийг ашиглаж, тэр технологи дээр хамгийн өндөр мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, нэг нэг түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...
Ч.Энхтайван өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд газар авсаар. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.
Нэгд, магадгүй бусад бизнесмэнүүдийг айлгах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Үүнээс бусад нь хараад “Намайг ингээд аваад явчих юм биш биз дээ” гэсэн муу жишиг тогтоно. Хоёрт, энэ үйлдлээрээ “Би сонгуульд орох гэж байна. Танай компаниас надад мөнгө өг. Сонгуульд дэмж” гэх зэрэг үйл баримтаар айлгах гэсэн арга хэрэгсэл байхыг ч үгүйсгэхгүй.
Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, бүх чадамжаа шавхчихсан нам байна.
Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна. Хоёрдугаарт, бид бас өөрсдөө хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой.
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Л.Оюун-Эрдэнэ бол энэ үгийг итгэл үнэмшил, үзэл баримтлалаа болгосон хүн. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "Bible" нь. Гэвч “үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай” гэж өөр нэг үг бий. Чихээр сонссондоо биш, нүдээр үзсэндээ итгэ гэсэн үг.