Өмнө нь Оросын төрийнхний айлчлалын үеэр Украины дайныг эсэргүүцэж жагссан маш олон залуусыг манай дарга нар цагдаагийн хүчээр барьж саатуулж, хорьж шийтгэж байсан. Гэвч энэ удаагийнх бол Орос, Украины хоорондын биш, Монголын, монголчуудын эрх ашгийн асуудал.
Хамтарсан Засгийн газар гээч нь үнэн хэрэгтээ өнгөрсөн сонгуулийн өмнө "Херо" Баатарын найруулан тавьж, Л.Оюун-Эрдэнэ гол дүрд нь тоглосон "С.Зоригийн хэрэг" хэмээх цувралын эмгэнэлт үргэлжлэл юм.
Өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр үгүйсгэнэ, өнөөдөр хэлснээ маргааш мартана. Ардын намын даргын энэ албин, Ардчилсан намын золбин байдал ард түмнийг гишгэх газаргүй болгож байна. Өнөөдөр энд, маргааш тэнд, нөгөөдөр хаана вэ?
Эрх чөлөөг “мөнгөтэй хүмүүсийн л худалдаж авч болох зүйл” гэж итгэдэг. Эрүүл мэндийг ч гэсэн “худалдаж авах ёстой” гэж үздэг. Халаасандаа хуультай, хажуудаа банктай явдаг. Ийм нийгэмд та бид хэнд гомдлоо хэлж, хэнээс шударга ёсыг нэхэх вэ?
Ардчилсан нам гишүүдээ хамгаална гэдэг ардчиллыг хамгаална гэсэн үг. Ардчиллыг хамгаална гэдэг ард түмнээ хамгаална гэсэн үг. Тэр өдөр залгисан нулимс зангидсан гар болсон.
Подкастад орсон 600 гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан С.Баяр энэ нотолгоог хоёр чихээрээ сонссон. Тиймээс нууц байхаа больсон гэсэн үг. Харин үлдсэнийг нь хэзээ ил болгож, иргэдийнхээ эргэлзээг тайлах вэ, эрхэм Ерөнхий сайд аа?