Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих

Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Хэрвээ улс орны эрх ашиг ярих гэж байгаа бол тэр нь лав МАН-ын бодлого, үзэл суртлаас ангид байх ёстой. Эхний том төсөл дээрээ бид унавал цаашид Монголд хөрөнгө оруулах тухай ямар ч яриа байхгүй болно.

Х.Нямбаатарыг чөлөөлөх нь ял биш, шагнал юм

Х.Нямбаатар хотын даргаар ажилласан сүүлийн хоёр жилийн гаруйн хугацаанд нийслэлийн төсөв бараг дөрөв дахин нэмэгдсэн. 2026 онд зарцуулах төсөв нь гэхэд 11 их наяд. Атал нийслэлчүүдэд юу наалдсан бэ? Энэ их ялаас өөрөөр яаж мултрах вэ, тэр хүн...

Оны “онцлох” нам

Шинээр томилогдсон намын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж, УИХ-ын даргын суудалд суусан боловч энэ мөчөөс жинхэнээсээ “тогтворгүй байдал” эхлэв. Нэг талаас намын тамгагүй Ерөнхий сайд, нөгөө талаас засаггүй намын дарга. Энэ байдлаар хэр удаан оршин тогтнохыг таахад бэрх. Одоо ч гэсэн “АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадах эсэхийг нь харъя” хэмээн ам асууж суугаа МАН-ын гишүүдээс “Оруулаад ирвэл кнопдоод явуулна даа“ гэсэн нэг тийм шүд зуулт амтагдсаар. Ч.Хүрэлбаатарын ахалсан “эвлэрлийн” ажлын хэсэг ажлаа хийж чадсангүй ээ л гэсэн үг...

С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт”

Гурван жил АН-ын Тэргүүн дэд даргаар ажиллахдаа нэг ч удаа дуугараагүй хүн Оюутолгойн сонсголын гэрчийн хувиар олон нийтийн өмнө гарч ирээд их улс төрд эргэн ирж буйгаа зарлалаа. Ирэхдээ жаахан эвгүй, “хажуугийн цохилт”-той л орж ирлээ.

Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз

Монголын Засгийн газрын эзэмших хувийг тодорхой болгох асуудлаар “Оюу толгой” ХХК-ийн зүгээс ч, “Онтрэ” компанийн зүгээс ч санаачлага гаргаад, саналаа илэрхийлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Харин Монголын талын холбогдох албан тушаалтнууд хойш суусаар өдийг хүрчээ. Харин яагаад вэ? гэдэг нь асуулт…

Их хурлын даргыг төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо

Л.Өлзийсайхан даргаас ч гэсэн асуучихмаар асуулт олон хүнд байсан байх. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-аас нэр дэвшүүлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа юм бэ? гэх мэтчилэн... Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм байна” гэдэг хардлага үнэний ортой байх. Л.Өлзийсайхан байхгүй бол УИХ хуралдаж чадахаа байчихна гэдэг харин худлаа байх.