"Иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бий болгоно" гэж амлаж гарч ирчихээд одоо гэтэл тэрийгээ маниусаар шийдүүлээд оноо өгөх юм гэнэ. Тэгвэл бид тэднийг сонгох ямар хэрэгтэй юм.
Цэцийн энэ удаагийн шийдвэрийг Үндсэн хуулийг гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан шийдвэр гээд хэлчих нь үнэнд дөхөж очих биз. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй, үүний дотор Үндсэн хуулийн цэцийг энэ хэвээр нь үлдээж болохгүй гэдгийн бас нэг баталгаа.
Цэцийг дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй гээд Цэц асуудлыг хаяхгүй байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлсэн эхний шийдвэр дээрээ зогсох байх. Тэгээд Их суудлын шийдвэр гарвал хуулийн үйлчлэл ч гэсэн зогсох, УИХ баталсан хуулиа эргэж харахад хүрэх байх. Эвэртэй, туурайтай гээд хэн нэг нь Үндсэн хууль зөрчөөд, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаад, даргалаад, даам гараад байж болохгүй. Ийм хүн намын дарга болж гэмээн МАН-ын зовлон Монголын зовлонгоор л дуусах байх даа.
Өнөө өглөөний сонинд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тухай нийтлэл гарчээ. Гал авалцуулсан хурал болно доо гэлцэж байсан нь болсон бололтой. Харин гал авалцуулсан шийдвэр нь гарсангүй.
#улстөр
#нийтлэл
Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн Хүй долоон худаг руу хошууран давхиж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын нэг өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.
МАН-ын Бага хурлыг хуралдаж болно. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүй асуудал шийдэгдсэний дараа. АТГ-аар шалгуулаад, УИХ-ын 126 гишүүний өмнө тайлангаа тавьсны дараа. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ намын дарга байх эсэх, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх тухай МАН хэлэлцэх ёстой. Процесс нь ийм.