Саруул

@saruul
167
нийтлэл
6,692,690
уншигдсан
2,774
сэтгэгдэл

Хатуугийн тэмдэг, хагас Й, хачин жигтэй бусад үсэг

Саяхан манай нийтийн сүлжээгээр 4 үсгийг хасах нь гэнэ гэсэн шуугиан дэгдэж, мөнөөх 4 үсгийг хамгаалах хөдөлгөөн хүртэл өрнөн, улс төр, нийгэм, шашин, эдийн засагтай холбон тайлбарласан онолууд гарч, сүлжээчдийг нэг хэсэгтээ л бужигнуулаад авсан билээ. Хагас Й, ишчээ-гээ хамгаалан тэмцсэн та бидний хөдөлгөөн түүхэнд шинэ ч юм биш ажээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Хангин Гомбожав гуайн хоёр бичвэр

Өмнөх нийтлэлдээ Хангин Гомбожав гуайг Монгол улсыг НҮБ-д элсүүлэх болон АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх хоёр үйлсэд асар их хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн болох тухай дурдсан билээ. Энэ удаад тодорхой жишээн дээр өгүүлье.
#нийгэм #нийтлэл

“Унах хүртэл далан сантиметр, уулзаан дээрх ганц секунд” буюу Хан Луу Эрхэм-Очирын Санчирболд

Монгол Соёлын Төв, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Элчин Сайдын Яаман дээр нэгэн сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Энэ удаад Вашингтон хот орчмын монголчууд сумогийн түүхэн дэх гадаадын 16, Монголын 10 дахь сэкитори буюу цолтой сумоч болох Эрхэм-Очирын Санчирболдтой уулзсан юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол хэл соёлын зуслан наймдахь удаагаа амжилттай хичээллэлээ

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвтэй хамтран монгол хүүхдүүдийнхээ хэлийг хадгалах, сэргээх, монгол соёлд сургах зорилгоор “Монгол хэл соёлын зуслан”-г жил тутам зохион байгуулдаг юм. Наймдахь удаагийн зуслан 2014 оны 7 сарын 12-19-ний өдрүүдэд хичээллэлээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол -Америкийг холбосон гүүр буюу Хангины Гомбожав (1921-1989)

АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан, нэрт монголч эрдэмтэн, хэл шинжлэлч, сурган хүмүүжүүлэгч Хангины Гомбожав агсны талаар та бүхэндээ цуврал нийтлэл хүргэх гэж буйдаа таатай байна.
#нийгэм #нийтлэл

АНУ дахь Монгол судлалын сониноос: 1972 он

1972 он гэдэг манай үеийнхний буюу 80 онд сургуульд орж, 90 онд төгсөгчдийн төрж байсан үе юм. Тэр үед АНУ бол төмөр хөшигний цаадах заналт дайсан маань байж. АНУ ч биднийг мэдээж бас найзаа хэмээн харж байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн улс төрийн хүрээнд юм л даа.
#нийгэм #нийтлэл