ОХУ-д өнгөрсөн түүхээ өөрөөр харж, бичих бодлого, шаардлага, хэрэгцээ гарч ирж буй бололтой. Тэр нь орчин үеийн улс төр, цэрэг дайн, газар нутаг, олон улсын харилцаа зэрэгтэй холбоотой биз.
#нийгэм
#нийтлэл
АНУ дахь монголчууд анх удаагаа Ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцох гэж буй билээ. Энэ түүхэн үйл явдлын талаар Монгол улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэсийн дарга Бямбаагийн Мөнхжаргалаас цөөн зүйл тодруулав.
#улстөр
#нийтлэл
Сор болсон шилдэг сэхээтэн эмэгтэйн урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй хоёр бүтээлийг танилцуулахын ялдар гайхан бишрэх хийгээд өрөвдөн харуусах хосолсон элэг эмтрэм түүхийг уншигч авгайтай хуваалцана. Монголын анхны эмэгтэй хошуу дарга, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хэл бичгийн багш, соён гэгээрүүлэгч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Дунгарын Дунгаржидын нэжгээд өгүүлэл, шүлгийг олсноо танд хүргэх гэж буй хэрэг.
2015 оны 10 сарын 6-ны өдөр АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш оюутан, дипломатууд АНУ-ын Үндэсний Агаар, Сансар Судлалын Захиргаа буюу НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болдентой уулзалт, ярилцлага хийв. Уулзалтад миний бие “Өдрийн сонин”-ы сурвалжлагчийн хувиар оролцож, сониноо төлөөлөн асуулт тавих завшаан тохиолоо.
#дэлхий дахинд
#нийтлэл
Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг.
#нийгэм
#нийтлэл
Арваад жилийн өмнө нэг хошин жүжиг үзэж байсан юм. Залуус цэрэгт явах гээд, нутгийнхаа охидтой сүүлчийн удаа цүү хаяж тоглоно. Цүү шидэгч этгээд ганц л юмыг байнга сануулна: “Гол нь цүүндээ биш шүү манайхаан”. Нэг цайлган нөхөр цүү хаяж тоглож байгаа мөртлөө гол нь цүүндээ биш гээд байгааг ер ойлгохгүй: Тэгээд юундаа юм бэ, манайхаан? гээд л асуугаад байх.
#нийгэм
#нийтлэл