Саруул

@saruul
161
нийтлэл
6,271,051
уншигдсан
2,645
сэтгэгдэл

Дилова хутагт гуравдагч хөршийн эрэлд: Конгрессын Номын Сангаас олдсон гурван захидал

Сүүлийн захидал маш чухал баримт болох юм. Учир нь 1944 онд БНМАУ-аас нууц төлөөлөгч ирж Дилова хутагтад даалгавар өгсөн нь тэр болтол хутагтыг манай улс өөрийн хүн хэмээн харсаар байсныг, бас ЗХУ-аас тусдаа, өөрийн гэсэн бодлого үйл ажиллагаа явуулахаар хичээж байсныг, Дэлхийн II дайн дуусахад маш чухал өөрчлөлт, шийдвэр гарна гэдгийг мэдэж байсныг баталж байна.

АНУ дахь монголчууд нутаг нэгтнүүдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна

АНУ дахь монголчууд нутаг нэгтнүүдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
#улстөр #нийтлэл

До. Болдхуягийн “Монгол хэл” шүлгийн шүүмж, задлал

Уг нь хэрвээ уншигч нар боловсролтой, шүүмжлэгч нар гярхай бол тэр сүүлчийн бадгийн санааг заавал До. Болдхуяг биш, өөр хүн хэлэх учиртай юм

Үхэл амьдрал, өмч хөрөнгийн талаарх монгол сэтгэлгээ

Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй. Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий.
#нийгэм #нийтлэл

Монголын 37 ронин

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж Лениний хэлсэн үнэнд улам л дөхөөд байх шиг. Түүхийн ямар ч чухал үйл явдлыг олон нийт нэг их анзаарахгүй хэрнээ кинонд хурцаар дүрслээд орхивол шагшин гайхаж, сонирхон уншиж эхэлдэг болж байна. Хамгийн сүүлчийн нэг томоохон жишээ нь “47 ронин” кино болов.
#нийгэм #нийтлэл

Зөв бичих дүрэм: Олон нийтийн хандлага

Миний бие сүүлийн үед өдөр бүр нийтийн сүлжээ, ялангуяа Нүүр номд нэг цагийнхаа ажлыг зарцуулдаг болоод байна. “Зугаатай хэл шинжлэл” гэж бүлэг байгуулсан, тэнд болж буй маргаан, мэтгэлцээнд оролцох, мөн хувийн захидлаар илгээсэн зөв бичих дүрмийн асуултуудад хариулан, тайлбарлах, ийм хоёр үндсэн ажил юм л даа. Нүүр номын буян их юм.
#нийгэм #нийтлэл