Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

Алаг Арван гурвын хөлбөмбөгчид буюу Манай орцныхон

“Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх сонирхолтой булан буйг миний бие унших дуртай. Хөдөөний боргил хүүхдүүд эрдэм ном сурч, эрийн цээнд хүрсэн намтар нь, сум нутгийнх нь үүх түүх, адал явдал нь, ялангуяа нэг сумаас төрсөн олон өөр мэргэжлийн улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа нь зөвхөн сонирхолтой төдийгүй, эх нутгаараа бахархах хүмүүжлийн ач холбогдолтой юм.
#нийгэм #нийтлэл

Бөөрөнхий энэ ертөнцийн бөөр нь хаанаа байдаг юм бол?

Яасан хүн ойд төөрсөн сармагчин шиг болдог гэлээ? Яг л тэр хүн шиг чинь дэлхийн энэ олон улсын хаана нь байгаагаа мэдэхээ болиод байна даа, наана чинь. Уг нь намайг багад Төв Азид л байсан шиг санагддаг юм. 1993 оноос хойш харин нэг л биш ээ.
#нийгэм #нийтлэл

АНУ дахь Монгол судлалын сониноос: 1972 он

1972 он гэдэг манай үеийнхний буюу 80 онд сургуульд орж, 90 онд төгсөгчдийн төрж байсан үе юм. Тэр үед АНУ бол төмөр хөшигний цаадах заналт дайсан маань байж. АНУ ч биднийг мэдээж бас найзаа хэмээн харж байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн улс төрийн хүрээнд юм л даа.
#нийгэм #нийтлэл

Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол

Хөнгөн хөгжүүн төрхтэй, шаравтар үстэй, биерхүү, чацархуу швед ноён Ф. А. Ларсон нь анх арван зургаан жилийн өмнө Америкийн Христийн Холбооны Номлолын шашин түгээгч болон Монголд ирж байжээ. Найман жилийн туршид Монголд ажиллахдаа нэг удаа бүр тэндэх цорын ганц Христчин ч байж үзсэн байна. Нударгачдын бослогын үеэр Америкийн Христийн Холбооны Номлолын ажил бүхлээрээ сүйрч, ихэнх ажилтнууд нь алагдаад байхад ноён Ларсон эхнэртэйгээ, бусад нэлээд олон номлогчийн хамтаар тэмээ унан, Сибирь лүү зугтаж чадлсан юм.

Вашингтон хотноо хуралдсан Олон Улсын Монгол Судлалын Долоодугаар Бага хурлыг сурвалжилсан тэмдэглэл

Монгол Соёлын Төв, Монгол улсын Элчин Сайдын Яам, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Олон улсын монгол судлалын бага хурал” Вашингтон хотноо 5 сарын 3-5-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
#нийгэм #нийтлэл

Бурхан Харвард руу нүүв

Харвардад тэрбээр Адамс байранд, профессор Латтиморын хүү Давид Латтиморын гэрт сууж байна. Хоёрдугаар курсийн оюутан Дэвид нь Диловын хуурай хүү юм. Залуу Латтимор нь Бээжинд төрсөн, түүний хятад хэлний халти мөлт мэдлэг нь Диловын англи хэлт ертөнцтэй харилцах цор ганц холбоос болж байна.