Сүүлийн захидал маш чухал баримт болох юм. Учир нь 1944 онд БНМАУ-аас нууц төлөөлөгч ирж Дилова хутагтад даалгавар өгсөн нь тэр болтол хутагтыг манай улс өөрийн хүн хэмээн харсаар байсныг, бас ЗХУ-аас тусдаа, өөрийн гэсэн бодлого үйл ажиллагаа явуулахаар хичээж байсныг, Дэлхийн II дайн дуусахад маш чухал өөрчлөлт, шийдвэр гарна гэдгийг мэдэж байсныг баталж байна.
АНУ-ын Ассошиатед Пресс агентлаг, Балтимор Сан сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд архивынхаа ховор нандин фотог зарж эхэлж байсан цаг.Монголтой холбоотой хэдэн сайхан зураг тэндээс олж авснаасаа Дилова хутагтын хоёр зургийг та бүхэнд танилцуулъя.
#нийгэм
#нийтлэл
Миний бие сүүлийн үед өдөр бүр нийтийн сүлжээ, ялангуяа Нүүр номд нэг цагийнхаа ажлыг зарцуулдаг болоод байна. “Зугаатай хэл шинжлэл” гэж бүлэг байгуулсан, тэнд болж буй маргаан, мэтгэлцээнд оролцох, мөн хувийн захидлаар илгээсэн зөв бичих дүрмийн асуултуудад хариулан, тайлбарлах, ийм хоёр үндсэн ажил юм л даа. Нүүр номын буян их юм.
#нийгэм
#нийтлэл
Цаг хугацаа гэж юу вэ? Оносон ганцхан хариулт байдаг уу? Цаг гээч хэзээ харвасан сум шиг өнгөрөөд хэдийд яст мэлхий шиг мөлхөнө вэ? Одоо цаг гэж огт байдаггүй гэдэг үнэн үү? Цаг хугацаа, хэлний цаг хоёр ямар холбоотой вэ? Монгол хэлний үйл үг хэдэн цагтай вэ?
#нийгэм
#нийтлэл
Хүний амийг хөнөхөөд хүндэтгэх шалтгаан хэрэггүй асан тэр үед “элсэгдсэн, оролдож байсан, цуурхсан, буруу заасан” гэсэн дөрвөн хэргээр хөөрхий Хөхдэйг буудан алахаар шөнө дөлөөр ачин явжээ. Хотоос холгүй, хээр газар ар дагзандаа зоогдох сумыг хүлээн сөхрөн суухдаа Эвэгийн Хөхдэй 25 настай байсан билээ.
Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ.
#нийгэм
#нийтлэл