Өмнө миний бие сонин хэвлэлүүд, хувь хүмүүс кирилл үсгийн дүрмээр алдаатай бичиж буй талаар, зөв бичих ганц л дүрэм буй талаар нэг нийтлэл хэвлүүлсэн билээ. Энэ удаад үсгийн дүрэм, бичгийн соёлын бас нэг тулгамдсан асуудал болоод байгаа гадаад үг, нэрийг хэрхэн галиглах, монголчлох (орчуулах биш, тэр бол тусдаа асуудал) талаар хэдэн санал хэлье.
#нийгэм
#нийтлэл
Туркэд сурч байгаа оюутнуудын зарим нь Монгол улсын нэрийг түрэг хэлээр Моголистан хэмээдэгт дургүйцдэг. Нэгд, Казахстан, Туркменистан зэрэг улстай адилтган –стан нэмсэнд нь, хоёрт, Монгол гэсэн үгийн Н гийгүүлэгч байдаггүйд тэр юм.
#нийгэм
#нийтлэл
АНУ дахь монголчууд нутаг нэгтнүүдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
#улстөр
#нийтлэл
“Гучаад жилийн өмнө Москвад оюутан байлаа. Улс улсаас ирсэн оюутнууд өөр өөрийн бичгээр үг өгүүлбэр бичилцэж, нэгнийхээ бичгийг ихэд сонирхдог байлаа. Би ч бас кирилл бичгээрээ бичээд үзүүлэв. Тэгсэн бүгдээрээ “Өө хөөрхий, Оросын бас нэг бага ястан байна” гэж байна.
#нийгэм
#нийтлэл
Индианагийн Их Сургуульд байхдаа миний бие зохиолч анд Г. Аюурзана, Л. Өлзийтөгс нараа хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм.Ингэж явахдаа нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дъердъ) багштай уулзуулав.Манай хоёр багштай танилцан хууч хөөрч байтал Хар Дорж багш нас жилийг нь сонирхон асуув.
#нийгэм
#нийтлэл
Сүнсгүй ноён нь сүр жавхаат Бэккэнбауэр, хүнсгүй цэргүүд нь Круйфф тэргүүтэй холландчууд, уулгүй тал нь Мюнхений Олимпиастадион, цусгүй байлдах нь цуут Мюллерийн гоол мэт ээ.
#чөлөөт цаг
#нийтлэл