УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцлаа. Зарим хүний хэлдгээр бие жижиг ч, бэлчээр томтой нь түүний сул гишүүнээс шууд спикер болж огцом “үсэрч” чадсанаас харагдана. Зарим нь түүнийг зарчимч гэхэд шазруун, зэвүүн ардчилагч гэх нь бас бий. Харин сэтгүүлчдэд бол ямарч асуултаас тойрч бултдаггүй, ярилцлага хийхэд урамтай, яриа нь “амттай” эх сурвалж үргэлж сонин, содон байдаг.
#улстөр
#нийтлэл
Тэмдэгнээс гадна өөр нэгэн бодол надад байлаа. Тэр нь жирийн нэгэн солонгос айлд орж үзэх. Хүсэлтээ Элчин сайдын яамны ажилтан Мөнхнаранд хэлэв. Тэрээр Хойд Солонгост зургаан жил болсон гэдгээрээ Элчин сайд Ломбо гуайн дараа орохоор цаг хугацааг энд өнгөрөөж яваа залуу дипломатч юм. Түүнээс ч олон жил болж байгаа нэгэн Элчин сайдын яаманд байдаг гэсэн.
#дэлхий дахинд
#нийтлэл
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж мэдэгдсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг төдийгүй, Монгол Улсыг тэр чигээр нь буруу хөл дээр нь зогсоолоо.
#улстөр
#нийтлэл
М.Энхсайхан нь Х.Баттулгаа дуэльд дуудав.Женко нь М.Энхсайханыг танихгүй гэлээ.Тэднийг зөрчилдүүлж буй төмөр замын цариг өргөн, эсвэл нарийн байх нь тийм чухал уу.Улстөрд унаж босч явсан тэд хэний төлөө ингэж байр суурьтаа хэт фанат хандана вэ.
#эдийн засаг
#нийтлэл
Үндсэн хуулийн ой тохиох бүрт сэтгүүлчид Б.Чимид гуайн эрэлд гардаг. Үндсэн хуулийн эхийг барьж, 20 гаруй жил түүнийгээ манаж, соён гэгээрүүлж ирсэн, дээр нь “мөлжүүр”-тэй ярьдаг учраас тэр юм. Ялангуяа, Үндсэн хуулийн өдрөөр үгийг нь сонсох ёстой хүмүүсийн ноён оргил нь Б.Чимид гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.
#улстөр
#нийтлэл
УИХ-ын ээлжит чуулган эхлээд 44 хонов. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх ганц хөтөлбөр л баталжээ. Бусад өдөрт нь Х.Баттулгыг сайдаас чөлөөлж, сайд нарын давхар дээлийг дан болгох, Х.Тэмүүжинг огцруулах эсэхээр талцан маргаж өдий хүрэв. Үүнээс өөр дүнгүй яваа хаврын чуулган завсарлахад одоо 30 гаруй хоног үлджээ. Чуулах ёстой хугацааныхаа 50-иас илүү хоногт ганцхан тогтоолын төсөлтэй!
#улстөр
#нийтлэл