Октябрь

@oktyabri
100
нийтлэл
4,809,559
уншигдсан
1,299
сэтгэгдэл

Лавшаа юу, эсвэл бэлэн гоймон уу...

Ердөө л хэрчсэн мах, усаар зуурсан гурил, яс, мах чанасан шөл гурвын холимгийг сонгино, давс төдийхнөөр амт тохируулан халуунаар нь оочиж сорж иддэг хоолоо монголчууд гол төлөв “лавшаа” (оросын лапша) гэж нэрлэдэг. Иймэрхүү орц найрлагатай гурилтай шөлийг Завхан аймгийн баруун болон өмнө зүгийн сумын уугуул оршин суугчид Гийдаа гэж нэрлэдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Гадаад нэр хаягаар “гангарсан” Монгол

Уншигч Та нийслэл, аймгийн төв, хот, тэр ч атугай сумын төвд шинээр нээгдсэн хоолны газруудын хаяг, оноосон нэрийг сонирхож үзсэн үү? Миний зөвлөсөн дагуу нэг шавь маань магистрын судалгааны ажлаа Улаанбаатар хотын зоогийн газруудын (ресторан) оноосон нэрийн талаар хийсэн юм. Судалгааны дүн яаж гарсан гэж бодно?
#чөлөөт цаг #нийтлэл

Зуун настын ид шид

Өмнөд Африкаас гаралтай энэ ургамлыг бараг 3000 жилийн өмнөөс Эртний Египетэд тарималжуулж эмчилгээний зориулалтаар хэрэглэж байжээ. Зуун настыг олон улсад Aloe хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий дээр 300 гаруй зүйл байдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Харь гаралтай ч монголчилсон зарим хоол

Хуйцайг хятад үндэстний хоолны төрөл гэх нь бий. Гэхдээ хятад хуйцаа бидний иддэгээс тэс өөр. Хятадын нутаг бүрт хуйцайны жоронд ордог материал олон янз, тухайн нутгийн онцлогт тохирсон мах ногооны зүйл, пүнтүүз, жан цуу мэтийн амт оруулагчийн хольцтой.
#чөлөөт цаг #нийтлэл

Хээрийн хоол амттай

Энэ жил нар, хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Улсын их баяр наадам, 120 шахам сумын тэгш тоотой ойн жил тохиож байна. Овоо тахилга, хурдан морины уралдаан ч ч цөөнгүй аж. Ийм болохоор та гэр бүл, найз нөхөд, түүнчлэн гадна дотнын зочид жуулчидтай хөдөө аялж жилд ганцхан удаа тохиолдох ээлжийн амралтаа тав тухтай өнгөрүүлэх нь ойлгомжтой.
#чөлөөт цаг #нийтлэл

Наадмын хуушуурын тухай дахин өгүүлэх нь

Монголчуудын үндэсний их баяр наадам ойртсоор байна. Нийтлэлч миний бие хэдэн жилийн өмнө “Наадмын хуушуур” гарчигтай нийтлэл бичиж “Баабар.мн”-д тавьсныг хэдэн арван мянган хүн уншжээ. Цагаан сарыг буузгүйгээр тэмдэглэдэггүйн адил баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн ч арга байхгүй.
#чөлөөт цаг #нийтлэл