Октябрь

@oktyabri
100
нийтлэл
4,825,029
уншигдсан
1,299
сэтгэгдэл

Плов

Дундад Ази, Кавказ, Турк, түүнчлэн Ойрхи Дорнодын улс үндэстний уламжлалт хоолны төрөл болох пловыг бүр X зууны үеэс баяр ёслолын ширээний хүндэтгэлийн хоол, “Найрын ширээний хаан” хэмээн нэрлэж хэрэглэж ирсэн бөгөөд харин бусад улс үндэстнүүдийн хоолны цэсэнд нэлээд хожуу буюу XIX зууны сүүлч, XX зууны эхэн,дунд үед орж иржээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Хээрийн шорлог амттай

Шорлог буюу орчин үед түгээмэл тархсан барбекью хэмээх шарсан махан хоол чухам хаана анх бий болсныг таахад хэцүү боловч зарим судлаачид үүнийг монгол гаралтай хэмээн нотолж буйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, Тэмүүжин хаан харлаг тэх агнаж шарж идсэн тухай “Монголын нууц товчоо”-нд тодорхой өгүүлсэн байдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Мах-ногоо, хүчил-шүлтийн зохицол

Байгалийн жам ёсоор цаг агаар өдрөөс өдөрт хүйтэрч хахир хатуу цаг улирал золголоо.
#чөлөөт цаг #нийтлэл

Хүнсээ таних, нэрлэх монгол ухаан

Ерөнхий сайдын ивээл дор саяхан зохиогдсон “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч нэгэн залуу: “Малчин бид хариулдаг бүх малаа зүсээр нь таньж ялгадаг хүмүүс” хэмээн бахархалтай хэлэхийг сонсоод нээрээ л монгол хүн байгаль дэлхий, уул ус, нутгийн хүн зон, буянт мал сүргээ арван хуруу шигээ мэддэг үнэхээр ой сайтай, гайхамшигтай ард түмэн шүү гэж өөрийн эрхгүй омогшиж билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Хоолны амт

Монгол хэлний тайлбар толь бичигт “амт” гэдэг үгийг аливаа юм хэлний салст бүрхэвчийг цочроосны үр дүнд үүсэх таатай сэрэл хэмээн тайлбарлажээ. Гэхдээ монгол хэлний үгийн санд энэ үг зөвхөн амтлах мэдрэхүйгээр тодорхойлогдох шинжийг төдийгүй өөр олон тооны утгыг илэрхийлдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Тахианы махан хоол

Тахианы шинэ мах идвэл нас уртасна. Энэ мах өөртөө арвин их шим тэжээл агуулдаг. Таван амттанаар найруулсан шөл нь зүрхний хийг дарж, цус махан тамирыг тэтгэн, шимийг авхуулж, ядарсан биеийн тэнхээг нэмдэг. Өндөг нь уураг арвин, тэжээллэг, амт тансаг сайхан. Уураг билгийн шимийг хантаж, бэлгэсийн чадварт нөлөөлдөг гэж бичсэн буй.
#чөлөөт цаг #нийтлэл