Зэн бол зүгээр л Зэн. Өөр юутай ч зүйрлэх аргагүй. Хүний ухамсрын ертөнцөд тохиосон хамгийн энгүүн атлаа эгэлгүй гайхамшиг. Энгүүн гэдгийн учир нь Зэн мэдлэг буюу оюун ухаанд дулдуйддаггүй.
#чөлөөт цаг
#нийтлэл
Будда хариулсан нь: “Хар буруу санаагүй хүлцэл хамгаас хүчтэй. Хэдий чинээ амарлина, төдий чинээ хүчтэй болно. Хилэнцээс ангижрахын хэрээр хотол ертөнцөд хүндлэгдэнэ. Хир буртгаас салсан цэвэр сэтгэл хамгаас гэрэлтэй. Бүхнийг танин мэдсэн учир түүнийг хамгаас гэрэлтэй хэмээнэ.”
#чөлөөт цаг
#нийтлэл
Хүн эрх чөлөөгөөр ангаж цангадаг. Үргэлж түүнийг эрэн бэдэрдэг. Эрх чөлөө бол ухамсрын гүн дэх цөм. Хайр бол түүний хүрээ тойрог. Эрх чөлөө, хайр хоёроор ханасан хүн амьдралд харамсах зүйлгүй болдог.
#нийгэм
#нийтлэл
Хаашаа л харна чиний хувьд бүх юм дууссан гэж хэлж байгаа нөхцөлд та яах вэ? 1990-ээд оны эхээр би чухамдаа яг ийм байдалд орсон юм. Тэр бол намайг түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүнээр тодруулж, Гиннесийн номд бичсэн таагүйхэн үе байлаа. Тийм байдалд орно гэдэг хүсэх юм биш. Гэлээ ч санхүүгийн бэрхшээлийг даван туулах нь бусдад үр өгөөжөө өгөх тодорхой туршлага суулгадаг сайн талтай.
#чөлөөт цаг
#нийтлэл
Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн ертөнцийн эд баялаг, тансаг сайхны дунд амьдравч тачаал шуналд баглагдахгүй. Ядуу зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Агшин бүрийн мөнх бусыг сэрж мэдэрч, ухамсар сэхээлэг амьдарна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нүдээ аниад “хил хязгааргүй уудам” гэж ямар хэмжээ болохыг төсөөлөх гэж оролдож байсан уу? Аль эсвэл манай орчлон бий болохоос өмнө ер нь юу байсан тухай ч юм уу, гэрлийн хурдаар нисэх ямар болохыг, бас “хар нүх” рүү шагайвал юу харагдах тухай бодож байсан уу?
#чөлөөт цаг
#нийтлэл