NEPKO

@nepko
415
нийтлэл
12,246,063
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Бүтээн сүйтгэх технологийн зарчмууд

Бүтээн, сүйтгэх инновац номдоо профессор Клэйтон Кристэнсэн: Яагаад сайн удирдлагатай компани бүтэлгүйтдэг вэ? гэсэн асуулт тавьж байна. Тэрээр тэдний бүтэлгүйтдэг гол шалтгаан нь тэднийг салбартаа тэргүүлэх боломж олгосон менежментийн арга барил нь өөрөө эцэстээ зах зээлийг нь хулгайлдаг бүтээн сүйтгэх технологи боловсруулахад саад хийдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Цөмөөхэй дахин хэвлэгдлээ

​ Э.Т.А Хоффманы цөмөөхэйн тухай сонгодог үлгэрээс сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номд Ан Лэйсэн түүнийг цоо шинэ өнцгөөс харуулжээ. Нүдэнд дулаахан, анхаарал татам зургууд таныг хулганы хаан хийгээд үзэсгэлэнт Чихрийн шидэт дагины ертөнцөөр аялуулна. Тав ба түүнээс дээш насныхан болон ид шидийн ертөнцөд дурладаг хүн бүрд зориулсан ном.

2023 ОНЫ BEST-5 НОМ

Нэпко хэвлэлийн газраас долоо хоногт хоёр буюу жилд 100 гаруй номыг шинээр болон дахин хэвлэн уншигчдадаа хүргэдэг. 2023 онд хэвлэгдсэн номуудаас шилдэг 5 номын “The Best Five BOOK-2023” танилцуулж байна. Та бүхний шинэ жилийн бэлгийг чимэглэх шилдэг багц.

МАНСУР ОЛСОН: УЛС ҮНДЭСТНҮҮДИЙН МАНДАЛТ БА ДОРОЙТОЛ

Би энэ номд дэвшүүлсэн онолоос гарах бүх боломжит дүгнэлтүүдийг микро эдийн засгийн онол болон бусад шаардлагатай зүйлстэй нэгтгэн авч үзнэ гэвэл ахиад нэг ном бичих шаардлагатай болно. Үүнээс гадна, эхлээд онолоо зөв ойлгоход төвлөрч бодлогын чанартай дүгнэлтүүд хийхээ хойш тавих нь зүйтэй юм (ингэх бас нэг шалтгаан нь эхлээд ямар бодлого “зөв” гэдгээ тодорхойлоод түүндээ нийцүүлэн онолыг гуйвуулах аюултай юм). Гэхдээ хэд хэдэн урьдчилсан санааг томьёолох нь илүүдэхгүй гэж бодож байна.

СЕКС КАПИТАЛ: HONEY MONEY

Харин Кэтрин Хаким эротик капиталыг “Зарим хүн нүүрний буянтай, сайхан амьдардаг. Тэд дур тааламжтайгаас гадна эерэг зан чанартай. Тэд хөгжөөнтэй, нөхөрсөг, өөртөө итгэлтэй, таатай, бүр харизамтай ч байдаг. Хаалга тэдний өмнө нээгддэг. Хүмүүс тэдэнд тусалдаг. Тэд биднээс цөөн бэрхшээлтэй учирч, тэр нь ч хурдан шийдэгддэг бололтой юм. Эротик капитал бол бүх харилцаанд үүрэг гүйцэтгэж байдаг нэр нь тодроогүй хөрөнгө” гэж тодорхойлсон буй. Энэ ном шинжлэх ухааны бүтээл гэдгийг эхэнд хэлсэн, 370 нүүртэй номын 173 нь тайлбар, эшлэл, номзүй, индекст зориулагдсан нь үүний гэрч юм. Арвин судалгаа, эх сурвалж ашигласан зохиогч номоо “эротик капиталын нөлөө нь энэ номд авч үзсэн судалгааны түвшнээс хоёр дахин их, зарим тохиолдолд түүнээс ч илүү гэж үзэхэд буруудахааргүй байна” хэмээн төгсгөжээ. Кэтрин Хаким хүйс хоорондын бүхий л харилцаа, арилжааны суурийг “сексономикс” гэж томъёолсон нь номын үндсэн агуулгыг хэлээд өгнө.

ШИНЭ ЖИЛИЙН СОДОН БЭЛЭГ

Шинэ жил... Хүүхдүүд, томчууд хамтдаа догдлон хүлээдэг хөл хөгжөөнтэй баяр. Сарын өмнөөс хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний газрууд шинэ жилийн чимгээ зүүж хэн бүхний нүдийг баясган сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Энэ баярын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Байгууллага хамт олноороо тэмдэглэх баяр наадмын хөтөлбөрөө одоо ярилцаж хаана, хэзээ гэдгээ товлодог. Энэ бүгдтэй зэрэгцэн байгууллагын шилдгүүд хийгээд хамтрагч түншүүддээ өгөх бэлгийн тухай яриа ч өрнөнө. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг бид ухаанаа уралдуулан, ам булаалдаж мэтгэлцэж маргалдсан ч эцсийн бүлэгт оргилуун дарс, мэндчилгээ хоёр дээр буудаг. Бас нэг нийтлэг зүйл нь байгууллагын логотой бал дэвтэр, аяга оосор. Эдгээр нь байгууллагын өдөр тутмын хэрэглээ мөн ч бусдын өмнө өөр компанийн лого гялалзуулж суух нь хэр оновчтой, зохимжтой хэрэглээ болох эсэхийг бодох л асуудал. ​Шинэ ондоо шинэ ололт амжилт, олз омог дүүрэн байхыг бэлгэдээд энэ жил урьд урьдынхаасаа өөр шинэ бэлэг сонгох боломж байна. ​​​​