NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Иргэншлийн замд Монголын соёлын альманах

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчид нэг дор бөөгнөрч, айлсаж болохыг тэдний хүсэл зориг шийдэхгүй. Тэдний эвтэй найрсаг байдал, хамтран амьдрах хүсэл шийдэхгүй. Харин малынх нь тоо толгой шийднэ. Энэ уулын үзэсгэлэнт ам 5 зуун хонь тэжээх бэлчээртэй бол тэнд бүх хонь нь нийлээд түүнээс хэтрэхгүй тийм тооны малтай айлууд л айлсаж болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Гадаад Монголын дотоод нууц

ХХ зууны Монгол Улсын түүх 1911 оноос эхтэй билээ. Монголчуудын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх үйл явц 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдаж, Дундад Иргэн улсын нэгэн хэсэг болсон хэрэг явдал болон автономит эрхээ алдсан адармаатай он жилүүдийн түүхийг өгүүлэх дурсамж тэмдэглэл, судалгааны бүтээлийг хятад хэлнээс орчуулан ГАДААД МОНГОЛЫН ДОТООД НУУЦ нэртэйгээр эмхтгэн гаргав.
#чөлөөт цаг #нийтлэл

Шинэчлэгдсэн Хятадын эцэг Дэн

Хорьдугаар зууны тавиад онд “өнөөдрийн СССР бол маргаашийн Хятадын загвар” гэдэг уриа БНХАУ даяар амны уншлага болж, түүнд нийтээрээ үнэмшиж байжээ. Тэгэхэд Орос, Хятад хоёр ах, дүүгийн барилдлагаатай байсан санж. Гэтэл улирч одсон хүйтэн дайнд энэ хоёр гүрэн цусгүй алалцаж, Уссурь мөрний Даманск арал дээр цустай мөргөлдөж, Хятад дийлдэж үлдсэн түүхтэй.
#чөлөөт цаг #нийтлэл

Цэдэнбал

ЗХУКН-ын ХХ их хурал дээр Хрущёв бөмбөг тэсэллээ. Хрущёв энэ их хурлын хаалттай хуралдаан дээр сталинизмыг шүүмжилсэн илтгэл тавьсан юм. Илтгэлийг хуралд уригдсан коммунист намын удирдагчид болон зөвлөлтийн итгэгдсэн төлөөлөгчид сонсчээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Монголчууд: Нүүдэл суудал

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Almanac history of Mongolia

Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм.
#чөлөөт цаг #нийтлэл