Монгол улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээл, нийтлэлийн түүвэр. Хувийн өмч нийтэд шилжив, Цайлган инээд цалгисан хөнгөмсөг насны яриа (1970-1984), Хэрсүүжих тусам хошигнол ургадаг (1976-2000), Шооч араншин нас дагаж уярдаг (1978-2005), Ёж егөө нулимсанд унтардаг (1992-2014), Хонгилын мухарт ёлтойх гэгээ (1992-2010), Үл алдрах итгэл (2010-2023), Түүх бол сургамж - багш бөгөөд залуурч - луужин (2010-2024), Шог зохиолч хулгай хийхээр гарлаа (2015-2024) гэсэн 7 хэсэгт нийтлэлээ хуваан энэхүү номдоо багтаажээ.
Энэ удаагийн (энэ сүүлчийнх нь байх) дөрөв дэх хэвлэлд олон бүлгийг тэр чигээр нь шинэчлэн зассанаас гадна нэлээд бүлгийг цоо шинээр бичлээ. Харьцуулахад анхны хэвлэл 500 хуудастай 445 эшлэлтэй байсан бол энэ дөрөв дэх хэвлэл 1 300 орчим хуудастай 2 000 орчим эшлэлтэй болжээ.
Бүтээмж, амжилтад саад болж буй суралцахуйн “хөгжлийн бэрхшээлийг” компаниуд суралцагч байгууллагын зарчим баримтлан даван гарч, шинэ сэтгэлгээ хөгжүүлж, хамтын хүсэл тэмүүллийг бадрааж, цаг ямагт суралцах замаар чин сэтгэлээс хүсэж буй үр дүндээ хүрч чадна гэдгийг Сэнгэ харуулжээ.
Э.Т.А Хоффманы цөмөөхэйн тухай сонгодог үлгэрээс сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номонд Ан Лэйсэн түүнийг цоо шинэ өнцгөөс харуулжээ.