Хуулийн хэллэгээр “ex parte” буюу нөгөө тал товчхондоо Сү.Батболдод мэдэгдэлгүйгээр шийдэж өгөөч гэж 2 дугаар сарын 11-нд Нью-Йоркод үүсгэсэн маргааныг 14-нд Монголд давс хужиртайгаар орчуулан нийтэлж байгаа нь анхнаасаа зохион байгуулалттай гэдгийг нь амархан нотолчихно. Дахиад л татвар төлөгч жирийн иргэдийн мөнгө урсаж эхэллээ. Дахиад л хөлсний бичээчид, элдэв судлаач нэртэнгүүд “бичих юмтай”, “авах цалинтай” боллоо. Гэхдээ энэ удаа итгэх хүн олдох болов уу?
Л.Оюун-Эрдэнийн яриад байсан шударга ёс тогтоох тухай бодит байдал ийм байдалтай хэрэгжиж байна.
“Суруга Монгол” компанитай холбоотой асуудлууд сүүлийн үе олны анхаарал татаж байна. Энэ компанийн талаархи асуудал мандах үед ажил алба хашиж байсан эрхмүүдийн нэр ч энд холбогдоод байгаа. Тэдгээрийн нэг А.Гансүхтэй ярилцлаа.
Монгол Улс маань “Саарал жагсаалт” нэртэй санхүүгийн хоригт орлоо. Уг нь 2016 он буюу энэ сонгуулийн циклийн эхлэлээс хойш эдийн засагт сайн мэдээ нь элбэг байлаа. Сая саарал жагсаалтад орох хүртэл шүү.
ҮАБЗ-ийн гишүүд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар эвтэй байсан учраас Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалсан чухал шийдвэрүүд гаргасан.Төрийн нууцыг хамгаалах хуулийн дагуу нууцлах 10-30 жилийн хугацаа нь дуусч тэдгээр шийдвэрүүд ил болох цагт ард түмэн харж үнэлэх болно.