Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,595,876
уншигдсан
818
сэтгэгдэл

Б.Хурц яасан гэв?!

Манай “дээрэмчид” бүр цагаандаа гарчихсан байсан юм байна шүү дээ. Халдвал хар халзандаа гэгчээр дэлхийн супер гүрэн Английн Ерөнхий сайдын дүүгийн Монголд оруулсан 19 сая ам.долларыг залилж авчихаад өнөөдрийг хүртэл өгөхгүй сууж байдаг.

ХСҮТ-ийн захирал, доктор, профессор Ph.DЖ.ЧИНБҮРЭН: Элэгний өвчлөлийг шийдчихвэл нийт хавдрын 40 хувийг шийдлээ гэсэн үг

“Элэгний” Ж.Чинбүрэн эмч Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/-аар очоод удаагүй байна. Монгол дахь элэгний оношлогоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг “Хавдар”-ын даргаар очиход зарим хүн “Эмчээ хийж байхгүй” хэмээн хармалсан, харамссан аястай байсан.
#нийгэм #нийтлэл

Түүнээс ойлголцол, нэгдэл нягтрал л харагддаг

Өнөөдөр Монголын улс төрд хэлсэн ярьсандаа байдаг, гуйвж дайвдаггүй, ялалт ялагдлын аль ч үед намынхаа байранд, гишүүдийнхээ дунд таваргаж явсан, явж ч байгаа тийм л улс төрч үнэ цэнэтэй байна.
#улстөр #нийтлэл

Хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ: Ц.Нямдорж гуайгаас юуг нь сурах юм бэ, Эрдэнэтэд хүүгээрээ дамжуулж бараа шахсаныг нь, хоригдлуудаар хоёр том хаус бариулсныг нь сурах юм уу

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад сая өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй уулзаж, дэлгэрэнгүй яриа өрнүүлснээ хүргэе.

Засгийн газар өөрийгөө сөнөөх шийдвэр нэгийг нэмэх гээд байна уу

Техникээр зодож газар самарчихаад хаяад явдаг нинжа нар, амьжиргаагаа залгаад нөхөн сэргээлтээ хийж, орон нутагтаа хувь нэмэр оруулж байгаа бичил уурхайчин хоёроо төр засаг ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй.

АН өөртөө, гишүүддээ итгэ

Ардчилсан нам өөртөө итгэлтэй бай, өөрсдийн гишүүддээ итгэ. Өөрсдөөсөө кайф аваад цааш яв. Өөртөө, өөрсдийнхөндөө итгэдэггүй л дээ. МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан шүү дээ. Аль ч намд адгийн шаарууд байдаг. Тэд бол цөөхөн. Том эрх ашгаа бодоод тийм юмнуудаа дийлэнх олонх нь үл тоогоод явах ёстой юм л даа.
#улстөр #нийтлэл