Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл

ЗТХ-ийн сайд Л.Халтар: Монголчууд хариуцлагатай байвал Хятадын тал хилээ нээх нь асуудалгүй байгаа шүү дээ

Хятадын Элчин сайдтай уулзахад “Манай улсын зүгээс Монгол Улсад л зөөлөн бодлого барьж байгаа шүү” гэж хэлдэг. Тэр нь яах аргагүй үнэн. Тэгэхээр Хятадын зүгээс Монголд хилээ ганцхан хаачихаад байгаа юм биш. Хилийн хориг тавьсан асуудал бол бүр биш. 200 тэрбум долларын худалдааны эргэлттэй Орост 100 машин оруулж гаргаж байгаа Хятад улс 10 тэрбум долларын худалдааны эргэлт ч хүрэхгүй Монголд мөн адил 100 машин оруулж гаргаж байна. Бусад улс оронд хилээ таг хаачихаад байна. Ийм бодит үнэнийг манайхан ойлгох ёстой.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Ийм цаг үед монголчууд бидэнд нэгдмэл чанар, итгэлцэл ойлголцол хамгийн чухал байна

Монголчууд бидэнд нэгдмэл байх зан чанар маш чухал. Бид зовлонгийн дунд бүр илүү нэгдэх хэрэгтэй байна. Энэ их мэдрэгдлээ. Харилцан ойлголцол, итгэлцэл бидэнд байхгүй болчихож. Ард түмнээ үргэлж хорьж цагдана гэдэг төр засаг байхгүй байх нь мэдээж.Нөгөө талаас тахлын үед дур зоргоор нь тавиад улс орноо сөнөөх хүсэл төрд бас байхгүй. Цар тахлыг богино хугацаанд даван туулах, ард түмнээ хэвийн амьдралд нь хурдан оруулах ганц зорилго Монголын төрд бий.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...

Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм.

Б.Хурц яасан гэв?!

Манай “дээрэмчид” бүр цагаандаа гарчихсан байсан юм байна шүү дээ. Халдвал хар халзандаа гэгчээр дэлхийн супер гүрэн Английн Ерөнхий сайдын дүүгийн Монголд оруулсан 19 сая ам.долларыг залилж авчихаад өнөөдрийг хүртэл өгөхгүй сууж байдаг.

Цар тахлын эсрэг чадлаараа сөрөн зогсож буй УОК-ийг дэмждэггүй юм гэхэд зүхэхгүй ажлыг нь хийлгэе

Өнөөдөр хөл хорихоор зад шүүмжилнэ, хорихгүй болохоор бас зад шүүмжилнэ, вакцин хийхээр зүхнэ, хийхгүй болохоор бас зүхнэ. Тэгээд төр засгаа, УОК-ыг, Эрүүл мэндийн яамыг чухам яаж ажилла гээд байгаа ард түмэн юм бэ.

Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан

Хаалттай байсан Монголын хилийг гадна тивд нээлээ. Нөхцөл байдал гадна дотногүй хүнд байгаа ч гарцаагүй хүндэтгэх шалтгаантай бүх хүмүүст дэлхийн арван зүгт нисэхийг нь зөвшөөрлөө. Эрсдэл үүрээд иргэний эрх чөлөөгөө дээдэллээ. Коммунист улс биш байхын гайхамшиг нь энэ. Хууль, дүрэм журамаа дагаад дэлхий рүү нис. Энэ бол лав л хоёр хөршид хориотой байгаа эрх чөлөө. Их газрын гүнд, хэт их хоёр гүрний дундах ардчиллын баян бүрд Монгол улс гэдэг нь өөрөө энэ юм.